• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

62666.94

( 2256.61 3.74% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 62666.94 2256.61
MSE A Индекс 0 -24155.54
MSE B Индекс 0 -15278.08

Мэдээ мэдээлэл

СҮХБААТАРЫН ТАЛБАЙД “1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЭХЭЛЛЭЭ

2026-09-03 15:50:26

Өдөрлөг маргааш буюу 2026 он 9 дүгээр сарын 4-ний өдөр үргэлжилнэ.

"МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНК" ХХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "DBM БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:20:10

Захиалгыг BOND системээр дамжуулан 2026.09.07 - 2026.09.09-ний өдрийг дуустал 10:00-13:00 цагийн хооронд хүлээн авна.

"СЭНДЛИ ББСБ" ХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "СЭНДЛИ БОНД 3.0" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:03:33

Захиалга авах хугацаа: 2026.09.08 - 2026.09.14 /ажлын  өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд/

Мэдээ мэдээлэл

МОНГОЛ УЛС АЗИЙН ҮНЭТ ЦААСНЫ ФОРУМЫН 30 ДАХЬ ЕРӨНХИЙ ЧУУЛГАНЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ОРНООР СОНГОГДЛОО

2025-04-28 10:29:53

Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо (МҮЦАЭХ) Ази-Номхон далайн бүсийн үнэт цаасны салбарын хамгийн нэр хүндтэй арга хэмжээ болох Азийн үнэт цаасны форум (ASF)-ын түүхт 30 дахь Ерөнхий чуулганыг 2025 оны 9 дүгээр сарын 10-наас 13-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах эрхийг авлаа.

Азийн үнэт цаасны форумын Ерөнхий чуулган нь Австрали, БНХАУ, Хонконг, Япон, БНСУ, Сингапур тэргүүтэй Ази-Номхон далайн бүсийн үнэт цаасны салбарын холбоод, зохицуулагч байгууллагууд болон зах зээлийн тэргүүлэгчдийн төлөөллийг нэг дор цуглуулдаг чухал уулзалт юм.

Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулагдах тус чуулган нь Монголын хөрөнгийн зах зээл, онцлох төсөл, оролцогч талуудыг олон улсын тавцанд илүү өргөн хүрээнд таниулах түүхэн ач холбогдолтой.

Азийн Үнэт Цаасны Форумын тухай:

Азийн үнэт цаасны форум (ASF) нь Ази-Номхон далайн бүс нутгийн 20 гаруй улс, бүс нутгийн үнэт цаасны салбарыг төлөөлдөг 30 орчим гишүүн байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн, хамтын ажиллагааг дэмжин, мэдлэг мэдээлэл солилцдог, бие даасан платформ юм. ASF нь гишүүн байгууллагуудын хооронд үнэт цаасны зах зээлийн хөгжлийн чиг хандлага, зохицуулалт болон нийтлэг сонирхлын асуудлаарх яриа хэлэлцээг өрнүүлж, жил бүр ээлжит Ерөнхий чуулганы хурлыг зохион байгуулдаг уламжлалтай.

Энэ жил Азийн үнэт цаас, хөрөнгийн зах зээлийн лидерүүд Улаанбаатар хотноо чуулснаар Монголын хөрөнгийн зах зээл олон улсын анхаарлын төвд орох давуу талтай.

Дэлгэрэнгүй мэдээллийг: www.asiasecuritiesforum.org

Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо (МҮЦАЭХ)-ны тухай:

Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо (МҮЦАЭХ) нь Монголын үнэт цаасны зах зээлийн мэргэжлийн оролцогчдын эрх ашгийг хамгаалах, зах зээлийн шударга, тогтвортой хөгжлийг дэмжих зорилготой өөрийн зохицуулалттай байгууллага юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг: www.masd.mn

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ