• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48324.63

( 100.27 0.21% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48324.63 100.27
MSE A Индекс 17681.1 34.24
MSE B Индекс 14557.14 103.95

Мэдээ мэдээлэл

САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН ИХ СУРГУУЛИЙН ОЮУТНУУД “САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛ” МЭДЛЭГ ТҮГЭЭХ ӨДӨРЛӨГТ ХАМРАГДЛАА

2025-04-23 18:09:46

Өдөрлөг 4, 5 дугаар саруудад “Сити” их сургууль, МУИС-ийн бизнесийн сургуулиудад үргэлжлэн, өдөрлөгт хамрагдсан сургуулийн оюутнууд Санхүүгийн зах зээлийн зохицуулагч байгууллагуудтай танилцах аялалд хамрагдсанаар өндөрлөх юм.

04-Р САРЫН 23-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-04-23 17:09:04

Энэ өдөр нийт 19,356,233,348 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН СУРГАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭ, МЭДЭЭЛЛИЙН ТӨВИЙН НЭЭЛТ БОЛЛОО

2025-04-23 11:16:50

Цаашид тус төвд хөрөнгийн зах зээлийн оролцогч бүхий л байгууллагуудад сургалт, уулзалт, ёслолтын ажиллагаа, арга хэмжээ зохион байгуулах, хурал, хэлэлцүүлэг өрнүүлэх, нэвтрүүлэг, реклам сурталчилгааны зураг авалт хийх боломж бүрдэж байна.

Мэдээ мэдээлэл

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН СУРГАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭ, МЭДЭЭЛЛИЙН ТӨВИЙН НЭЭЛТ БОЛЛОО

2025-04-23 11:16:50

“Монголын хөрөнгийн бирж” ХК өнөөдөр (2025.04.23) өөрийн байранд “Хөрөнгийн зах зээлийн сургалт, үйлчилгээ, мэдээллийн төв”-ийг нээлээ.

Ёслолын ажиллагааг нээж Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөн хэлсэн үгэндээ:

“Монгол Улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжих үйл явц өрнөхтэй зэрэгцэн Монголын хөрөнгийн биржийг 1991 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын 22 тоот тогтоолоор улсын өмч хувьчлалын ажлыг эхлvvлэх, цаашид vнэт цаасны зах зээлийг хөгжvvлэх зорилгоор vvсгэн байгуулсан түүхтэй.

Тэр үеэс эхлээд бирж нь Улаанбаатар хотын төвийн хэсгийг шинэчлэн байгуулах төлөвлөгөөний дагуу 1940-өөд онд кино театрын зориулалтаар барьж байгуулсан Элдэв-Очирын нэрэмжит кино театрын энэхүү түүхэн барилга байгууламжид үйл ажиллагаа явуулж ирсэн.

Харин Монгол Улсын Их хурлын 2022 оны 16 дугаар тогтоол, Засгийн газрын 2022 оны 244 дүгээр тогтоол, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2022 оны 336 дугаар тогтоолоор "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн нийт энгийн хувьцааны 34 хувьтай тэнцэх хэмжээний нэмэлт хувьцааг олон нийтэд санал болгохоор шийдвэрлэж, үүнтэй холбогдуулан Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас 2022 оны А-1/2391 дугаар албан бичгээр үйл ажиллагаа явуулж буй байраа өмчлөлдөө шилжүүлж авах тухай чиглэл ирүүлсэн юм.

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК 2022 онд хувьцаат компанийн хэлбэрт шилжихдээ нийт татан төвлөрүүлсэн хөрөнгөөс Хөрөнгийн зах зээлийн сургалт, үйлчилгээ, мэдээллийн төвийг байгуулахад зориулж тодорхой төсвийг тусган, тус төлөвлөгөөний дагуу барилгын их засварын ажлыг эхлүүлж, энэхүү төвийг байгуулах, биржийн тохижилт, үйлчилгээний зориулалтыг өргөтгөх ажлыг хийж хэрэгжүүллээ.

Цаашид тус төвд хөрөнгийн зах зээлийн оролцогч бүхий л байгууллагуудад сургалт, уулзалт, ёслолтын ажиллагаа, арга хэмжээ зохион байгуулах, хурал, хэлэлцүүлэг өрнүүлэх, нэвтрүүлэг, реклам сурталчилгааны зураг авалт хийх боломж бүрдэж байна” хэмээн хэллээ.

Түүнчлэн “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирал, Хөрөнгийн зах зээлийн сургалт, үйлчилгээ, мэдээллийн төвийн засвар үйлчилгээ, тохижилтын Ажлын хэсгийн ахлагч Т.Хаш-Эрдэнэ ажлын хэсгийн гишүүд болон хамтран ажилласан гүйцэтгэх компанийн удирдлагуудад талархал илэрхийлээд, зочдод зориулж дэлгэрэнгүй танилцуулга, мэдээлэл өгсөн юм.

Мөн энэ үеэр Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал хэлсэн үгэндээ:

“Хөрөнгийн зах зээлийн сургалт, үйлчилгээ, мэдээллийн төв”-ийн нээлтийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн салбарын оролцогч байгууллагын төлөөллүүддээ энэ өдрийн мэнд дэвшүүлье. Монгол Улсын хөрөнгийн зах зээлээс Монголын хөрөнгийн биржийг салгаж ойлгох аргагүй юм. Өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд чамгүй олон үе шатыг дамжин, үйл ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж ирсэн тус байгууллагын дэргэд анх 29 брокерын пүүс зах зээлд ажиллаж эхэлсэн бол өнөөдөр 50 гаруй Гишүүн үнэт цаасны компани арилжаанд орж, хөрөнгө оруулагч үйлчлүүлэгчдэдээ зах зээлийн мэдээлэл хүргэн ажиллаж байна.

Хөрөнгийн зах зээлийг олон улсын стандартын дагуу хөгжүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээг нэмэгдүүлэх чиглэлд зохицуулагч байгууллагын хувьд Санхүүгийн зохицуулах хороо ч мөн чамгүй ажлуудыг хийж, хэрэгжүүлж байна... Ингээд өнөөдөр нээлтэй хийж буй тус төв хөрөнгийн зах зээлийн оролцогч бүхий л байгууллага, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдэд нээлттэй, өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулж, харилцагч талуудын ажил, сургалт, бизнес, хөрөнгө оруулалтын яриа өрнөсөн өгөөжтэй талбар болохыг хүсэн ерөөе” гэв.

Төгсгөлд нь уригдан ирсэн зочид биржийн оффисын дотоод зохион байгуулалттай танилцсанаар үйл ажиллагаа өндөрлөсөн юм.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ