• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67227.75

( -249.46 -0.37% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67227.75 -249.46
MSE A Индекс 25001.25 -119.03
MSE B Индекс 15114.79 -63.42

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

“АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР” ХЭРЭГЖҮҮЛЭХ ТАНИЛЦУУЛГА МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-04-03 13:52:25

Авлигатай тэмцэх газрын “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хэлтсийн Ахлах ажилтан, Ахлах комиссар С.Галбадрах өнөөдөр (2025.04.03) “Монголын хөрөнгийн бирж” ХК-д бүртгэлтэй хувьцаат компанийн төлөөллүүдэд мэдээлэл хүргэлээ.

Монгол Улсын Их хурлаас “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд “Алсын хараа 2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-той уялдсан 2023-2030 онд хэрэгжүүлэх дунд хугацааны зорилтот хөтөлбөр гаргасан.

Мөн тус хөтөлбөрт “Хувийн хэвшилд авлигыг үл тэвчих соёлыг төлөвшүүлэх” зорилтыг тусгаж, хувийн хэвшил дэх дотоод болон гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжихэд чиглэсэн комплаенсын шаардлагыг хангах “Комплаенсын менежментийн тогтолцоо ISO37301” стандартыг нэвтрүүлэх, “Нийгмийн хариуцлагын ISO26000” стандартыг тусгасныг танилцуулж, цаашид үйл ажиллагаандаа нэвтрүүлж ажиллахыг санал болголоо.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ