• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48991.98

( 174.01 0.36% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48991.98 174.01
MSE A Индекс 17683.51 157.41
MSE B Индекс 14330.89 -65.69

Мэдээ мэдээлэл

“ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ БА 1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГИЙГ ХӨДӨӨ ОРОН НУТГУУДАД ЗОХИОН БАЙГУУЛНА

2025-06-17 10:31:51

Өдөрлөг 2025 оны 06 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд Өмнөговь, Дундговь аймгуудаас эхлэх бөгөөд иргэд, хөрөнгө оруулагчид та бүхнийг “Хөрөнгийн зах зээл ба 1072 хувьцаа” сэдэвт үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөгт идэвхтэй оролцохыг урьж байна.

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ЗАСАГЛАЛЫН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-06-16 16:42:55

Тус зөвлөгөөнд Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудын гүйцэтгэх удирдлагын баг болон ТУЗ-ийн гишүүд оролцож хувьцаат компанийн засаглал, ил тод байдал, хууль тогтоомжийн нийцэл, хөрөнгө оруулагчтай харилцах харилцааны талаар сургалт, дэлгэрэнгүй мэдээлэл авч, харилцан санал солилцлоо.

06-Р САРЫН 16-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-06-16 15:33:56

Энэ өдөр нийт 945,897,211 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

Мэдээ мэдээлэл

“ТӨРИЙН БАНК” ХК 2024 ОНЫ САНХҮҮ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ОЛОН НИЙТЭД ТАНИЛЦУУЛЛАА

2025-02-26 17:18:47

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн I ангилалд бүртгэлтэй “Төрийн банк" ХК 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 2024 оны жилийн эцсийн үйл ажиллагааны тайлан, санхүүгийн үр дүнгээ танилцууллаа.

Тайлант хугацаанд:

Байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийн явц:

  • “2024-2026 оны Стратеги төлөвлөгөө”, “2024 оны Бизнес төлөвлөгөө”-г үндэслэн газар, хэлтэс, албад “Үйл ажиллагааны төлөвлөгөө”-г боловсруулан мөрдлөг болгон ажиллалаа. Бизнес төлөвлөгөөний хүрээнд 2024 онд стратегийн 3 чиглэлд 18 үндсэн зорилт, үндсэн зорилттой уялдсан 240 дэд болон дэмжих зорилт дэвшүүлэн ажилласан. Активын өгөөж 2.03 хувь, өөрийн хөрөнгийн өгөөж 20.15 хувь буюу оны эцсийн төлөвлөсөн дүнгээс давж биелсэн.

  • Банкны нийт активын хэмжээ 2024 оны жилийн эцсийн байдлаар 6,226.6 тэрбум төгрөгт хүрсэн нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 1,513.6 тэрбум төгрөгөөр илүү буюу 132.1 хувийн биелэлттэй байна. Нийт зээлийн багц 3,500.2 тэрбум төгрөгт хүрч өнгөрсөн жилээс 578.8 тэрбум төгрөгөөр даван 119.8 хувийн биелэлттэй ба нийт чанаргүй зээлийн хэмжээ 194.1 тэрбум төгрөг болж өнгөрсөн жилийн үзүүлэлттэй харьцуулахад чанаргүй зээлийн хэмжээ 38.8 тэрбум төгрөгөөр бага үзүүлэлттэй байна.

  • Нийт гүйлгээнд эзлэх цахим гүйлгээ 90.0 хувьд, Гялсбанкны идэвхтэй харилцагчийн тоо оны эцсээр 772,742 мянгад хүрч, төлөвлөгөөг тус тус хангаж ажиллалаа.

2024 оны эхний хагас жилийн онцлох үйл явдлууд:

  • Тайлант жилд Америкийн Нэгдсэн Улсын “Cargill Financial Services International” байгууллагаас 2 удаагийн хэлцлээр Хөдөө аж ахуйг дэмжих зориулалттай 70.0 сая ам.долларын эх үүсвэр, Нидерландын “Frontclear” байгууллагатай хамтын ажиллагааг өргөжүүлж, 31 сая ам.доллартай тэнцэх хэмжээний 105.9 тэрбум төгрөгийн репо эх үүсвэрийг тус тус татан төвлөрүүлсэн.

  • Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын бүтээгдэхүүнээр "Нэйшнл лайф даатгал" ХХК болон "Мандал лайф даатгал" ХХК-тай “Даатгалын зуучлалын гэрээ”-г байгуулж урт хугацааны даатгалын бүтээгдэхүүнийг нэвтрүүлж буй анхны банк боллоо.

  • “Moody’s” байгууллагаар зэрэглэл тогтоолгох ажлыг хийлгэж B3+/stable/ үнэлгээг авч банкны зээлжих зэрэглэлийг сайжрууллаа.

  • Банкны тогтвортой хөгжилд чиглэсэн зээлийн багцын үлдэгдэл 2024 оны эцсийн байдлаар 178.0 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 92.9 хувиар өсч, ногоон зээлийн багцын үлдэгдэл 53.6 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 108.6 хувиар буюу 27.9 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн. Дотоодын зах зээлд 10.0 тэрбум төгрөгийн “Ногоон ирээдүй” бондыг гаргаснаар Төрийн банк биржийн бус зах зээлд анх удаа ногоон бонд гаргасан үйл явдал боллоо.

Та бүхэн “Төрийн банк" ХК-ийн  2024 оны жилийн эцсийн тайлангийн танилцуулгыг энд дарж үзнэ үү.

Шууд дамжуулалтыг “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн албан ёсны  фейсбүүк хаягаар энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ