• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67227.75

( -249.46 -0.37% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67227.75 -249.46
MSE A Индекс 25001.25 -119.03
MSE B Индекс 15114.79 -63.42

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК 2025 ОНЫ 3 ДУГААР САРЫН 3-5-НЫ ӨДРҮҮДЭД АМАРНА

2025-02-26 16:58:19

Монгол Улсын Засгийн газар 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн "Ажил, амралтын цагийн зохицуулалтын тухай” Дугаар 109 тоот тогтоолоор Монголын үндэсний уламжлалт цагаан сарын баярын амралтыг 2025 оны гуравдугаар сарын 3, 4, 5-ны Даваа, Мягмар, Лхагва гарагт шилжүүлэн ажилтан, албан хаагчдыг амраах шийдвэр гаргалаа.

Бүх нийтээр амрах өдөр болгон өөрчилсөн тус гурван өдрийг 2025 оны ажлын жилд багтаан нөхөж ажиллуулах зохицуулалт хийхийг байгууллагын бүх шатны удирдлагад даалгасан тул "Монголын хөрөнгийн бирж" ХК нь 2025 оны 3 дугаар сарын 3-ны өдрөөс 5-ны өдрийг дуустал ажиллахгүй, тухайн өдрүүдэд үнэт цаасны болон, уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа явагдахгүй болохыг мэдэгдье.

Харин Гүйцэтгэх удирдлага, зохицуулагч байгууллагуудаас өгсөн чиглэл, гишүүн байгууллагуудын цагийн хуваарьтай уялдуулж нөхөн ажиллах өдрүүдийн тов гармагц нийтэд мэдээлэх болно.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ