• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67227.75

( -249.46 -0.37% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67227.75 -249.46
MSE A Индекс 25001.25 -119.03
MSE B Индекс 15114.79 -63.42

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

02-Р САРЫН 21-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-02-21 17:14:58

2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр энгийн арилжаагаар 52 хувьцаат компанийн 630,892,542 төгрөгийн үнийн дүн бүхий 2,073,615 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 20 компанийн хувьцааны ханш өсч, 23 компанийн хувьцааны ханш буурсан бол 9 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Ногоон хөгжил үндэсний нэгдэл ХК (JLT +15.00%), Монголын цахилгаан холбоо ХК (MCH +10.06%), Крипто Үндэстэн ХК (CNF +7.27%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Монгол даатгал ХК (MDIC -14.80%), Хөх ган ХК (HGN-7.69%), Улсын их дэлгүүр ХК (UID -6.87%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 5,078 ширхэг нэгж эрх 1,769,792 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 5,181 ширхэг үнэт цаас 513,600,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 4 ширхэг үнэт цаас 400,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Монголросцветмет" ТӨҮГ-ын 51 багц 3,315 тонн 97% хайлуур жоншны баяжмал 1,193,400 ам.доллар буюу 4,131,753,678 төгрөгөөр,

  • "Монголросцветмет" ТӨҮГ-ын 2 багц 6,600 тонн  52% төмрийн хүдэр 432,300 ам.доллар буюу 1,496,696,091 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 6,775,112,103 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ТOП-20 индекс 0.08% хувиар өсч, 52.743.27 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,449,197,323,713.60 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ