• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67227.75

( -249.46 -0.37% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67227.75 -249.46
MSE A Индекс 25001.25 -119.03
MSE B Индекс 15114.79 -63.42

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

"БОДЬ ДААТГАЛ" ХК 2024 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ТАТВАРЫН ДАРААХ ЦЭВЭР АШГААС НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА

2025-02-18 12:14:58

"Бодь даатгал" ХК нь Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн, 46.5 дах хэсэг "Бодь даатгал" ХК-ийн дүрмийн 8-р зүйлийн 8.12.12 дахь заалт 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн дугаар 25/05 тогтоолоор 2024 оны жилийн эцсийн татварын дараах цэвэр ашгаас 1,141,377,290 (нэг тэрбум нэг зуун дөчин нэгэн сая гурван зуун далан долоон мянга хоёр зуун ер) төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг болгон хуваарилахаар шийдвэрлэжээ.

Нэгж хувьцаанд 5 (тав) төгрөгийн ногдол ашгийг олгох ба ногдол ашиг авах эрхтэй компанийн хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоож, ногдол ашгийг 2025 оны 04 дүгээр сарын 30-ны дотор "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК-иар дамжуулан хуваарилахаар шийдвэрлэсэн байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ