• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67227.75

( -249.46 -0.37% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67227.75 -249.46
MSE A Индекс 25001.25 -119.03
MSE B Индекс 15114.79 -63.42

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХУДАЛДАН АВАГЧИДТАЙ МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦЛОО

2025-02-05 17:36:53

Өнөөдөр /2025 оны 2 дугаар сарын 5-ны өдөр/ "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ээс уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг идэвхжүүлэх зорилгоор арилжаанд идэвхтэй оролцдог худалдан авагчдын дунд "Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны нөхцөл байдал ба цаашдын чиг хандлага" сэдэвт уулзалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. 

Энэхүү уулзалтад "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөн "Уул уурхайн бүтээгдэхүүний цахим арилжааг нэмэгдүүлэх арга замууд" сэдвээр илтгэл танилцуулав. 

Уулзалт хэлэлцүүлэг танхим болон цахим хэлбэрээр явагдсан бөгөөд арилжаанд идэвхтэй оролцдог 50 орчим худалдан авагч аж ахуйн нэгжүүд оролцож  уул уурхайн бүтээгдэхүүний арилжаанд тулгамдаж буй асуудлууд цаашдын боломжуудын талаар санал солилцлоо.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ