• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67227.75

( -249.46 -0.37% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67227.75 -249.46
MSE A Индекс 25001.25 -119.03
MSE B Индекс 15114.79 -63.42

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

“ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭР САНХҮҮЖИЛТ ТАТАХ БОЛОМЖУУД” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-01-24 12:33:08

Санхүүгийн зохицуулах хороо, “Монголын хөрөнгийн бирж” ХК Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн ментор клуб” ТББ хамтран 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр “Хөрөнгийн зах зээл дээр санхүүжилт татах боломжууд” сэдэвт сургалт зохион байгууллаа.

Тус сургалтаар:

  • Хөрөнгийн зах зээлийн өнөөгийн байдал, бодлого зохицуулалт сэдвээр Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын ахлах референт Б.Төмөрхуяг,

  • Хөрөнгийн бирж дээр санхүүжилт татах боломжууд сэдвээр “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Бизнес хөгжил хариуцсан ахлах мэргэжилтэн П.Нямдорж,

  • Биржийн бус зах зээл дээр санхүүжилт татах арга аргачлал сэдвээр МҮЦАЭХ-ны Биржийн бус зах зээл хариуцсан ахлах менежер Г.Хаш-Эрдэнэ,

  • Тогтвортой санхүүгийн суурь ойлголт, чиг хандлага сэдвээр Тогтвортой санхүүгийн холбооны ахлах менежер Г.Янжинлхам нар тус тус дэлгэрэнгүй мэдээлэл өгч ажиллалаа.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ