• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49531.21

( -115.55 -0.23% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49531.21 -115.55
MSE A Индекс 19593.35 0
MSE B Индекс 14903.94 0

Мэдээ мэдээлэл

"ИННОВЭЙШН ИНВЕСТМЕНТ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСЫГ БҮРТГЭЛИЙН АНГИЛАЛЫГ АХИУЛЛАА

2024-12-04 18:49:42

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/509 тоот тушаалаар "Инновэйшн Инвестмент" ХК-ийн үнэт цаасыг "III" ангиллаас ахиулан "II"  ангилалд бүртгэлээ. 

12-Р САРЫН 04-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-12-04 18:04:22

Энэ өдөр нийт 2,169,232,305 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН ЧИГЛЭЛИЙН ШИЛДЭГ БҮТЭЭЛИЙН ЭЗДИЙГ ТОДРУУЛЛАА

2024-12-04 16:14:10

Арга хэмжээнд "Монголын хөрөнгийн бирж ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Цогтбаяр, Бизнес, хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ, "Өлзий энд Ко капитал ҮЦК" компанийн Гүйцэтгэх захирал Б.Өлзийбаяр болон Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клубын Тэргүүн Г.Энэбиш, тус клубын Ерөнхий зохицуулагч Д.Оюунчимэг нар оролцсон...

Мэдээ мэдээлэл

САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН ЧИГЛЭЛИЙН ШИЛДЭГ БҮТЭЭЛИЙН ЭЗДИЙГ ТОДРУУЛЛАА

2024-12-04 16:14:10

“Монголын хөрөнгийн бирж” ХК Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клуб хооронд 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, энэ хүрээнд талууд

  • Үнэт цаас, хөрөнгийн зах зээл, уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа тэдгээртэй холбоотой мэдээ мэдээллээр клубийн сэтгүүлчдийг хангах,                                                                                                    

  • Үнэт цаасны зах зээлийн анхан шатны мэдлэг олгох сургалтад хамруулах,

  • Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг олон нийтэд нээлттэй, хүртээмжтэй түгээхэд хамтран ажиллахаар тогтсон бөгөөд өнгөрсөн хугацаанд тус клубтэй хамтран сэтгүүлч, хэвлэн нийтлэгчдэд зориулж эдийн засаг, үнэт цаасны зах зээлийн мэдлэг мэдээллээ баяжуулахад чиглэсэн тодорхой ажлуудыг зохион байгуулсны нэг нь 2024 онд 12 сэтгүүлчийг “Үнэт цаасны зах зээлийн анхан шатны мэдлэг олгох сургалт”-д хамруулсан юм.

Энэ удаа “Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клуб”-тэй хамтран хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч, судлаач, хэвлэн нийтлэгчдийн дунд “Монгол Улсын эдийн засагт хөрөнгийн зах зээл, уул уурхайн биржийн гүйцэтгэж буй үүрэг, хөгжлийн чиг хандлага ерөнхий сэдвийн хүрээнд нийтлэл, нэвтрүүлгийн уралдаан зарлаж, өнөөдөр тус клубээс шилдэг бүтээлийн эздэд шагналыг гардууллаа.

Шагнал гардуулах арга хэмжээнд "Монголын хөрөнгийн бирж ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Цогтбаяр, Бизнес, хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ, "Өлзий энд Ко капитал ҮЦК" компанийн Гүйцэтгэх захирал Б.Өлзийбаяр болон Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клубын Тэргүүн Г.Энэбиш, тус клубын Ерөнхий зохицуулагч Д.Оюунчимэг нар оролцсон.

Энэ үеэр “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Цогтбаяр хэлсэн үгэндээ “Уралдаанд амжилттай оролцож бусдыг манлайлсан сэтгүүлчдэдээ амжилт хүсэхийн зэрэгцээ иргэдийн мэдэх эрхийн төлөө мэргэшсэн сэтгүүлчдийн эгнээг тэлж, хөрөнгийн зах зээлийн хөгжилд хувь нэмрээ оруулж буйд талархал илэрхийлье” гэв.

Нийтлэл, нэвтрүүлгийн уралдаанд сэтгүүлч, хэвлэн нийтлэгчдээс нийт 24 бүтээл илгээсэн бөгөөд Телевизийн бүтээлийн төрөлд Ийгл телевизийн сэтгүүлч М.Мөнхжаргалын "Тоон тойм: Хөрөнгийн зах зээл" /https://shorturl.at/xAysx / бүтээл Тэргүүн байр эзэллээ.

Хоёрдугаар байрт: “МҮОНТВ-ийн Монголын мэдээ” сувгийн сэтгүүлч Д.Баяржаргал "Эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулах гарц" /https://fb.watch/w3LSoOTsoi/  бүтээлээрээ,

Гуравдугаар байрт: “Ийгл” телевизийн тоймч Г.Байгал "Тойм: 1.2 их наяд төгрөгийн нэмэлт орлогыг үнийн өсөлтөөр олжээ. Хэн, хэрхэн олсон бэ?" /https://shorturl.at/9DdpJ / бүтээлээрээ тус тус шалгарсан.

 Сонин, сэтгүүл, вэб сайтын төрөлд:

Тэргүүн байрыг Мэдээ мэдээллийн ikon.mn сайтын сэтгүүлч Н.Эрхбаяр "1072 хувьцааг Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалж эхэлбэл юу болох вэ" /https://ikon.mn/opinion/3ad9/ бүтээлээрээ,

Дэд байрт: “Mining insight” сэтгүүлийн сэтгүүлч Э.Мишээл "Өсөлтийн цэгээ ологч" /https://mininginsight.mn/index.php?newsid=952/ бүтээлээрээ,

Гуравдугаар байрт: Lemonpress.mn мэдээллийн сайтын сэтгүүлч С.Ангирмаа "Хөрөнгийн зах зээлийн хөгжил иргэдийн хөрөнгө оруулалтын соёлд" /https://lemonpress.mn/post/l7OTn9sfooX/ бүтээлээрээ тус тус шалгарлаа.

Шүүгчдийн нэрэмжит шагналын эзнээр NTV-ийн сэтгүүлч Б.Уянга "Хөндөх сэдэв: Хөрөнгийн зах зээл, биржийн арилжаа" /https://shorturl.at/oBopV/ бүтээлээр тодорсон юм.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ