• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48324.63

( 100.27 0.21% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48324.63 100.27
MSE A Индекс 17681.1 34.24
MSE B Индекс 14557.14 103.95

Мэдээ мэдээлэл

САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН ИХ СУРГУУЛИЙН ОЮУТНУУД “САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛ” МЭДЛЭГ ТҮГЭЭХ ӨДӨРЛӨГТ ХАМРАГДЛАА

2025-04-23 18:09:46

Өдөрлөг 4, 5 дугаар саруудад “Сити” их сургууль, МУИС-ийн бизнесийн сургуулиудад үргэлжлэн, өдөрлөгт хамрагдсан сургуулийн оюутнууд Санхүүгийн зах зээлийн зохицуулагч байгууллагуудтай танилцах аялалд хамрагдсанаар өндөрлөх юм.

04-Р САРЫН 23-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-04-23 17:09:04

Энэ өдөр нийт 19,356,233,348 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН СУРГАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭ, МЭДЭЭЛЛИЙН ТӨВИЙН НЭЭЛТ БОЛЛОО

2025-04-23 11:16:50

Цаашид тус төвд хөрөнгийн зах зээлийн оролцогч бүхий л байгууллагуудад сургалт, уулзалт, ёслолтын ажиллагаа, арга хэмжээ зохион байгуулах, хурал, хэлэлцүүлэг өрнүүлэх, нэвтрүүлэг, реклам сурталчилгааны зураг авалт хийх боломж бүрдэж байна.

Мэдээ мэдээлэл

"ТЭНГЭР ДААТГАЛ" ХХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 11 ДҮГЭЭР САРЫН 28-НЫ ӨДРӨӨС ЭХЭЛНЭ

2024-11-27 11:07:30

Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дугаар 413 тоот тогтоол болон "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/248 тоот тушаалын дагуу бүртгэгдсэн “Тэнгэр даатгал” ХХК-ийн олон нийтэд санал болгон гаргаж буй хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн 12 дугаар сарын 04-ний өдрийн 16:00 цаг хүртэл Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулж хүлээн авахаар боллоо. 

Үнэт цаасны нэр: “Тэнгэр даатгал” ХХК

Үнэт цаасны нийт тоо ширхэг: 60,000,000 ширхэг

Олон нийтэд санал болгох хувьцааны тоо: 12,500,000

Олон нийтэд санал болгох үнэ: 800 төгрөг

Татан төвлөрүүлэх үнийн дүн: 10,000,000,000 төгрөг

Олон нийтэд санал болгох хувьцааны тооноос илүү гарсан тохиолдолд олон нийтээс ирүүлсэн 3,750 ширхэг хүртэлх буюу 3,000,000 төгрөгөөс доош дүнтэй хувьцааны захиалга болон стратегийн хөрөнгө оруулагчаас ирсэн захиалыг 100% биелүүлж, дээр дурдсан хэмжээнээс илүү гарсан үнийн дүнд хувь тэнцүүлэх аргыг ашиглан хуваарилалтыг хийнэ.

“Тэнгэр даатгал” ХХК-ын үнэт цаасыг олон нийтэд арилжаалах үйл ажиллагаанд үндсэн андеррайтераар "Tи Ди Би секьюритс ҮЦК" ХХК, туслах андеррайтераар "Мандал капитал маркетс ҮЦК" ХХК ажиллаж байна.

Үнэт цаасны танилцуулгыг эндээс үзнэ үү. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ