• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67227.75

( -249.46 -0.37% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67227.75 -249.46
MSE A Индекс 25001.25 -119.03
MSE B Индекс 15114.79 -63.42

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-25 17:20:18

2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр энгийн арилжаагаар 50 хувьцаат компанийн 325,759,372 төгрөгийн үнийн дүн бүхий 626,434 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 22 компанийн хувьцааны ханш өсч, 20 компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Нако түлш ХК (NKT +15.00%), Крипто Үндэстэн ХК (CNF +14.92%), Ард санхүүгийн нэгдэл ХК (AARD +10.18%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Монинжбар ХК (MIB -11.55%), Гранд системс ХК (LOT -8.55%), Шарын гол ХК (SHG -3.91%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 352,813 ширхэг нэгж эрх 284,618,740 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 9 ширхэг үнэт цаас 900,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 600 ширхэг үнэт цаас 60,000 ам.доллараар буюу 204,999,600 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • Монголросцветмет" ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 216,150 ам.доллар буюу 738,511,059 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 1,270,170,031 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ТOП-20 индекс 0.06% хувиар буурч, 48994.79 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,449,575,965,232 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ