• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49509.07

( 18.75 0.04% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49509.07 18.75
MSE A Индекс 19131.96 -5.98
MSE B Индекс 14905.36 23.04

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 21-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-21 16:02:50

Энэ өдөр нийт 10,966,664,187 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

11-Р САРЫН 20-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-20 18:13:01

Энэ өдөр нийт 6,992,581,177 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

11-Р САРЫН 19-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-19 16:03:56

Энэ өдөр нийт 3,994,024,658 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 08-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-08 14:51:42

2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр энгийн арилжаагаар 45 хувьцаат компанийн 485,938,849 төгрөгийн үнийн дүн бүхий 1,011,255 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 23 компанийн хувьцааны ханш өсч, 14 компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Монгол алт ХК (ERS +14.95%), Крипто Үндэстэн ХК (CNF +14.02%), Хас Банк (XAC 6.60%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Шивээ овоо ХК (SHV -15.00%), Материалимпекс ХК (MIE -3.12%), Мандал Даатгал ХК (MNDL -1.54%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 246,148 ширхэг нэгж эрх 126,680,960 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 3,800 ширхэг үнэт цаас 379,392,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 20,160,000 юань буюу 9,594,547,200 төгрөгөөр,

  • "Монголросцветмет" ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 222,750 ам.доллар буюу 759,437,168 төгрөгөөр,

  • "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 2 багц 6,600 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 399,300 ам.доллар буюу 1,361,361,441 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 12,707,357,618 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ТOП-20 индекс 0.72% хувиар өсч, 49,364.66 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,515,933,655,095 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ