• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

63412.07

( 745.13 1.19% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 63412.07 745.13
MSE A Индекс 24429.44 273.9
MSE B Индекс 15264.75 -13.33

Мэдээ мэдээлэл

9 ДҮГЭЭР САРЫН 4-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-09-04 16:40:12

Энэ өдөр нийт 429,249,740,986 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ӨНӨӨДРИЙН АРИЛЖАА 11:00-14:00 ЦАГИЙН ХООРОНД ЯВАГДАНА

2026-09-04 09:03:07

Үнэт цаасны арилжааг 11:00-14:00 цагийн хооронд явуулах ба 10:40 минутаас opening auction call session эхлэх болсныг мэдэгдье.

9 ДҮГЭЭР САРЫН 3-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-09-03 17:27:58

Энэ өдөр нийт 81,314,726,490 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

АВТОМАШИНЫ ДУУДЛАГА ХУДАЛДААНД УРЬЖ БАЙНА

2024-10-21 12:01:14

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн ТУЗ-ийн 2024 оны 27 дугаар тогтоолын дагуу нээлттэй дуудлага худалдаагаар автомашин худалдана.

Хөрөнгийн нэр

Үйлдвэрлэсэн он

Худалдах доод үнэ (төгрөг)

1

Nissan Teana, 2033 УБҮ

2011

4,491,666.74

 

Дуудлага худалдааны ерөнхий мэдээлэл:

  • Дуудлага худалдаа болох хугацаа, газар:

2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 10:00 цагт “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн байр, гуравдугаар давхарын хурлын танхимд болно.   

  • Ялсан этгээдийг томилох журам:

Ялагч нь хамгийн өндөр үнэ санал болгосон этгээд байна.

  • Худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл:

Гэрээг ажлын 3 хоногийн дотор байгуулна. Худалдан авагч нь дуудлага худалдаагаар худалдан авсан эд хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлнө.

  • Дэнчингийн хэмжээ

Дуудах доод үнийн 25 хувь, бэлнээр.

  • Дуудлага худалдаанд хүсэлт ирүүлэх, оролцогчийг бүртгэх:

Дуудлага худалдаанд оролцох хүсэлтийн маягт (https://pcsp.gov.mn/wp-content/uploads/2024/04/269new-2023.pdf )-ыг зөв, цэвэр бөглөж, иргэний үнэмлэх (хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээ)-ний хуулбарын хамт 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 17:00 цаг хүртэл “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн байрны 3 давхарт хүлээн авна.

  • Худалдах хөрөнгийн талаар мэдээлэл авах:

Дуудлагаар худалдах хөрөнгийн талаар мэдээлэл авах, очиж үзэж болох бөгөөд хөрөнгийн талаарх мэдээллийг 11-313301 /2313/, 11-310470 /2211/ утсаар авна уу.

 

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК