• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49282.1

( -208.22 -0.42% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49282.1 -208.22
MSE A Индекс 19064.13 -73.81
MSE B Индекс 15015.3 132.98

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 21-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-21 16:02:50

Энэ өдөр нийт 10,966,664,187 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

11-Р САРЫН 20-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-20 18:13:01

Энэ өдөр нийт 6,992,581,177 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

11-Р САРЫН 19-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-19 16:03:56

Энэ өдөр нийт 3,994,024,658 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

Мэдээ мэдээлэл

“ХААН БАНК” ХК-ИЙН АМ.ДОЛЛАРЫН "НОГООН БОНД"-ЫН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ НЭЭХ ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-10-15 10:43:46

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн байранд өнөөдөр /2024-10-15/ "Хаан банк" ХК-ийн "Ногоон бондын хөтөлбөр"-ийн хүрээнд стратегийн хөрөнгө оруулагчдад тусгайлан санал болгон гаргаж буй 25 сая ам.долларын Ногоон бондын анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо. 

Ёслолын ажиллагаанд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Цогтбаяр, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Дэд дарга Т.Цэрэнбадрал, Хаан банкны Эрсдэл хариуцсан гүйцэтгэх захирлын орлогч Г.Мөнхбаяр, Байгууллагын банк хариуцсан дэд захирал Т.Ууганбаяр, "БиДиСЕК ҮЦК" ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Лхагвадорж, Азийн Хөгжлийн Банкны ахлах эдийн засагч Эдуард Фейбер, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Ханнес Такач болон албаны бусад хүмүүс оролцлоо. 

Ёслолын ажиллагааг нээж “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Цогтбаяр хэлсэн үгэндээ:

“Хаан банкны хамт олон байгаль орчинд ээлтэй үйл ажиллагааг санхүүжүүлэх ногоон санхүүжилтийн багцаа эрчимтэй нэмэгдүүлэх томоохон зорилтыг хэрэгжүүлсээр байгаад баяртай байна. Олон улсын зах зээлд ногоон бонд нь байгаль орчин, нийгмийн томоохон асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулдаг учраас хөрөнгө оруулалтын бусад хэрэгслүүдтэй харьцуулахад татвараас чөлөөлөх, хөнгөлөх зэрэг хөрөнгө оруулагчдад таатай нөхцөлийг бүрдүүлдэг. Монголын тогтвортой санхүүжилтийн хөтөлбөрт нэгдэн, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилгод хувь нэмрээ оруулж, 2022 онд Монголын анхны ногоон бондыг олон улсын зах зээлд гарган, 60 сая ам.долларын эх үүсвэрийг амжилттай татан төвлөрүүлсэн туршлагатай хамт олон өнөөдөр дотоодын хөрөнгийн зах зээлээс санхүүгийн эх үүсвэрийг татахаар ам.долларын “Ногоон бонд”-ын анхдагч зах зээлийн арилжааг эхлүүлж буйд баяртай байна. Ингээд арилжааны үйл ажиллагаанд нь амжилт хүсч, цан цохих ёслолын ажиллагаа нээснийг мэдэгдье” гэв.  

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан

“Юуны өмнө Монголын хөрөнгийн зах зээлд нэгэн шинэ үйл явдал тохиож буйг онцлохыг хүсч байна. Учир нь Монгол Улс, тэр дундаа санхүүгийн салбар ногоон, тогтвортой санхүүжилтийн зарчимд нэгдээд удаагүй, 2019 онд дэлхийн анхдагч улсуудын нэг болж Ногоон таксономи, ногоон замын зураглалыг баталсан. Өнгөрсөн онд энэ шатаа дахин ахиулж IT, эрчим хүч болон бусад салбаруудыг хамруулахаар болсон. Санхүүгийн зохицуулах хороо 2021 онд өрийн хэрэгслийн журамд бондын хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ тухайн компани санхүүжилтийн хэрэгцээ шаардлагаасаа шалтгаалж цувралаар бонд гаргах боломжийг бүрдүүлсэн. СЗХ, МҮХАҮТ-тай хамтран үндэсний ТОП-100 аж ахуйн нэгжийг өрийн хэрэгсэл гаргахад ямар нэгэн барьцаа, баталгаа шаардахгүй байх зохицуулалтыг тусгасан. Үүнтэй зэрэгцээд Ногоон өрийн хэрэгсэл буюу ногоон бондыг гаргахад хөнгөлөлттэй нөхцөлөөр бүртгэх журмын зохицуулалт орсон. Энэ хүрээнд Хаан банк анх удаа Ногоон бондыг олон улсын зах зээлээс амжилттай татан төвлөрүүлж, үүний дараа дотооддоо Ногоон бонд гаргах зөвшөөрлийг СЗХ-ноос авч байлаа. Өмнө нийт 17 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний санхүүжилтийг Монголын хөрөнгийн зах зээлээс татан төвлөрүүлсэн бол өнөөдөр 25 сая ам.доллартой тэнцэх санхүүжилтийг татан төвлөрүүлэх төгрөг, ам.доллар хосолсон шинэ бүтээгдэхүүн ийнхүү гарч байна” хэмээн онцоллоо.

"Хаан банк" ХК-ийн Эрсдэл хариуцсан гүйцэтгэх захирлын орлогч Г.Мөнхбаяр: 

“Энд хуран цугласан эрхэм зочдод талархал илэрхийлье. Манай банк 2023 оны 5-р сард баталсан ХААН Банкны "Ногоон бондын хөтөлбөр"-ийн хүрээнд нийт 30 сая ам доллартай тэнцэх хэмжээний санхүүжилтийг 2 үе шаттайгаар татахаар төлөвлөснөөс 2023 оны 12-р сард эхний ээлжид Монголын хөрөнгийн зах зээлд анх удаа нийт 5 сая ам доллартой тэнцэх 17 тэрбум төгрөгийн Ногоон бондыг олон нийтэд санал болгосон бол тус хөтөлбөрийн удаах үе шат болгон стратегийн хөрөнгө оруулагчдад тусгайлан  нэг бүр нь 100 ам.долларын нэрлэсэн үнэ бүхий, 3 жилийн хугацаатай, compounded SOFR хүү¹+3.40%, 250,000 ширхэг бондыг санал болгож, 25,000,000 ам.долларыг татан төвлөрүүлэхээр төлөвлөөд байна.

Энэхүү үйл ажиллагаанд хамтран ажилласан зохицуулагч байгууллага Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж, болон андеррайтерийн компани, хуулийн фирм, Хаан банкны нийт хамт олондоо талархал илэрхийлье. Энэхүү бондын ач холбогдол нь ногоон санхүүжилтийн эх үүсвэрийг босгож, 2030 он гэхэд хүлэмжийн хийг 22,7% бууруулах МУ-ын Ерөнхийлөгчийн амлалтад хувь нэмэр оруулахаар ногоон санхүүжилтийг үргэлжлүүлэн хэрэгжүүлсээр байх болно” гэв. Мөн тэрээр үйл ажиллагааны төсгөлд арилжааг нээж цан цохих ёслол үйлдлээ. 

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ