• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67227.75

( -249.46 -0.37% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67227.75 -249.46
MSE A Индекс 25001.25 -119.03
MSE B Индекс 15114.79 -63.42

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

09-Р САРЫН 20-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-09-20 14:26:41

2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр энгийн арилжаагаар 41 хувьцаат компанийн 341,915,637 төгрөгийн үнийн дүн бүхий 1,269,650 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 18 компанийн хувьцааны ханш өсч, 15 компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Эрдэнэс сольюшинс ХК (AMT +10.97%), Эм Жи Эл Акуа ХК (MGLA +10.91%), Хөвсгөл алтан дуулга ХК (ADU +9.09%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Глобал монголиа холдингс ХК (HML -14.99%), Мик холдинг ХК (MIK -11.65%), Женко тур бюро ХК (JTB -5.00%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 8,063 ширхэг нэгж эрх 1,477,851 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 11,030 ширхэг үнэт цаас 1,093,250,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 997 ширхэг бонд 99,700,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 1,536,343,488 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.01% хувиар өсч, 48,199.09 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,034,460,802,155 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ