• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67227.75

( -249.46 -0.37% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67227.75 -249.46
MSE A Индекс 25001.25 -119.03
MSE B Индекс 15114.79 -63.42

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

08-Р САРЫН 21-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-08-21 15:41:12

2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр энгийн арилжаагаар 40 хувьцаат компанийн 459,011,479 төгрөгийн үнийн дүн бүхий 1,426,024 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 21 компанийн хувьцааны ханш өсч, 15 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа.

Улаансан ХК (UNS +14.98%), Хүннү менежмент ХК (HBZ +14.97%), Шарын гол ХК (SHG +14.85%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Монголын хөрөнгийн бирж ХК (MSE -8.34%), Таван толгой ХК (TTL -2.53%), Монгол Базальт ХК (MBW -2.36%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 4,513 ширхэг нэгж эрх 3,585,816 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 1,377 ширхэг үнэт цаас 68,850,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 70 ширхэг бонд 7,000,000 төгрөгөөр,

  • Багцын арилжаагаар 2,403,270 ширхэг үнэт цаас 499,880,160 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 1,038,327,455 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс -0.83% хувиар буурч, 48,128.93 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,952,449,603,327 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ