• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67227.75

( -249.46 -0.37% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67227.75 -249.46
MSE A Индекс 25001.25 -119.03
MSE B Индекс 15114.79 -63.42

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ

2024-08-20 16:03:51

Огноо: 2024.08.19

Тендер шалгаруулалтын төрөл: Үйлчилгээ

Тендер шалгаруулалтын нэр: Цахим хуудас шинэчлэх үйлчилгээ

Тендер шалгаруулалтын дугаар: МХБ/20240203121

Нийт төсөвт өртөг: 40,000,000 (дөчин сая) төгрөг

Тендер шалгаруулалтын арга: Харьцуулалт

  1. “Монголын хөрөнгийн бирж” ХК нь тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлага, шалгуур үзүүлэлт хангасан аж ахуй эрхлэгчийг тендер ирүүлэхийг урьж байна.

  2. Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: “Үгүй”

  3. Үнийн санал дуудах ажиллагаанд шаардлагатай оролцогчийн тоо: 1-ээс багагүй

  4. Үнийн санал дуудах ажиллагаанд бүртгүүлэх журам: Харьцуулалтын арга

  5. Үнийн санал дуудах ажиллагааг 2024 оны 08 сарын 26-ны өдрийн 10 цаг 30 минут–т эхлүүлж, 13 цаг 30 минутад хугацаанд зохион байгуулна.

  6. Тендерийг 2024 оны 08 сарын 26–ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө тендер шалгаруулалтын баримт бичигт зааснаар илгээх ба тендерийг 2024 оны 08 сарын 26-ны өдрийн, 10 цаг 30 минут-д нээнэ.

  7. Тендерийн хувилбарт саналыг зөвшөөрөх эсэх: “Зөвшөөрөхгүй”

  8. Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхгүй”

  9. Тендер нь түүнийг нээснээс хойш ажлын 30 ба түүнээс дээш өдрийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заана.

  10. Оролцогч цахим системийн үйлчилгээний хураамж төлснөөр тендер илгээх эрхтэй байна.

 

“Монголын хөрөнгийн бирж” ХК, Сүхбаатарын талбай-3, Улаанбаатар 15160, Монгол улс

Утасны дугаар: 11-310470 /3113/

Цахим шуудангийн хаяг: info@mse.mn

Цахим хаяг: www.tender.gov.mn, www.mse.mn

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ