• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49471.89

( -148.95 -0.3% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49471.89 -148.95
MSE A Индекс 18093.4 -56.96
MSE B Индекс 14777.52 -35.65

Мэдээ мэдээлэл

05-Р САРЫН 06-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-05-06 15:11:16

Энэ өдөр нийт 1,699,550,507 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

05-Р САРЫН 05-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-05-05 15:15:42

Энэ өдөр нийт 684,712,005 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

05-Р САРЫН 02-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-05-02 15:20:09

Энэ өдөр нийт 5,752,849,983 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

Мэдээ мэдээлэл

“ЭРДЭНЭТ ИНВЕСТ” ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН ГИШҮҮДИЙН АНХААРАЛД

2024-08-09 11:20:14

Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 252 дугаар тушаалаар баталсан хөрөнгө оруулалтын сангийн гишүүдийн хурлыг хуралдуулах ажлыг зохион байгуулах Ажлын хэсэг “Эрдэнэт Инвест” хөрөнгө оруулалтын сангийн гишүүдийн хурлыг 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 10.00 цагт Орхон аймгийн Баян-Өндөр суманд “Эрдэнэт үйлдвэр”ТӨҮГ-ын спорт цогцолбор “Хангарьд” ордонд танхимаар болон цахимаар хуралдуулахаар холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлэн ажиллаж байна.

Ажлын хэсэг хөрөнгө оруулалтын сангийн гишүүдийн бүртгэл мэдээллийг цэгцлэх, хурлыг зохион байгуулах ажлын хүрээнд сангийн гишүүдээс санал хүсэлтийг хүлээн авах, хөрөнгө оруулалтын сангийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдэд нэр дэвшигчийн материалыг хүлээн авах, хөрөнгө оруулалтын сангийн гишүүдийн хурлыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн болно.

“Эрдэнэт Инвест” хөрөнгө оруулалтын сангийн гишүүдийн хурлаар сангийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох тул төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвших этгээдийн хүсэлт, иргэнийн үнэмлэхийн лавлагаа, дэлгэрэнгүй анкетыг цаасаар болон erdeneinvest@frc.mn  цахим хаягаар тус Хороонд 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн дотор ирүүлнэ үү.

Холбоо барих утас 51-261677, 80674145, 90274145, 85274145

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ