• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67227.75

( -249.46 -0.37% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67227.75 -249.46
MSE A Индекс 25001.25 -119.03
MSE B Индекс 15114.79 -63.42

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

7-Р САРЫН 19-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-07-19 16:32:56

2024 оны 07 дугаар сарын 19-ний өдөр энгийн арилжаагаар 44 хувьцаат компанийн 1,292,177,973 төгрөгийн үнийн дүн бүхий 2,127,135 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 26 компанийн хувьцааны ханш өсч, 15 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа.

Эм Жи Эл Акуа ХК (MGLA +14.99%), Хорин хоёрдугаар бааз ХК (AHH +13.94%), Шивээ овоо ХК (SHV +11.05%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Монголын хөрөнгийн бирж ХК (MSE -8.63%), Сүү ХК (SUU -7.43%), Таван толгой ХК (TTL -3.81%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 38,904 ширхэг нэгж эрх 29,919,875 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 12 ширхэг үнэт цаас 600,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 20 ширхэг бонд 2,000,000 төгрөгөөр,

  • Багцын арилжаагаар 826,063 ширхэг үнэт цаас 1,755,383,875 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 23,616,000 юань буюу 10,998,443,520 төгрөгөөр,

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 240,900 ам.доллар буюу 814,425,084 төгрөгөөр,

  • "Тавантолгой" ХК-ийн 80 багц 512,000 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс 77,056,000 ам.доллар буюу 260,507,842,560 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 20 багц 128,000 тонн дэгдэмхий бодис дундаас их хийн нүүрс 10,240,000 ам.доллар буюу 34,618,982,400 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 310,019,775,287 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс +0.62% хувиар өсч, 48777.96 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,036,474,166,260 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  •  Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ