2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр энгийн арилжаагаар 46 хувьцаат компанийн 510,921,846 төгрөгийн үнийн дүн бүхий 1,732,390 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 19 компанийн хувьцааны ханш өсч, 18 компанийн хувьцааны ханш буурсан бол 9 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Шарын гол ХК (SHG +9.20%), ЛэндМН ББСБ ХК (LEND +7.21%), Монголын хөрөнгийн бирж ХК (MSE +6.17%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Жидакс ХК (SOH -13.53%), Ремикон ХК (RMC -12.97%), Худалдаа Хөгжлийн банк (TDB -10.15%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
-
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 32,338 ширхэг нэгж эрх 16,221,123 төгрөгөөр,
-
Хөрөнгөөр баталгаажсан 2 ширхэг үнэт цаас 199,800 төгрөгөөр,
-
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 602 ширхэг бонд 60,146,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
-
"Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 23,424,000 юань буюу 10,906,448,640 төгрөгөөр,
-
“Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 231,000 ам.доллар буюу 780,978,660 төгрөгөөр,
-
"Энержи Ресурс" ХХК-ийн 4 багц 25,600 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 12,544,000 юань буюу 5,840,611,840 төгрөгөөр,
-
"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 2 багц 6,300 тонн 58% -ийн агууламжтай төмрийн баяжмал 390,600 ам.доллар буюу 1,320,563,916 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Энэ өдөр нийт 19,436,091,825 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 1.32% хувиар буурч, 43,661.3 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,117,375,044,751 төгрөг боллоо.
-
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
-
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ