• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67227.75

( -249.46 -0.37% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67227.75 -249.46
MSE A Индекс 25001.25 -119.03
MSE B Индекс 15114.79 -63.42

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

“АШИД КАПИТАЛ ББСБ” ХХК-ИЙН СИМПЛ 3 БОНДЫН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ХААГДЛАА

2024-06-12 12:10:51

Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 45 тоот тогтоол болон “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/41 тоот тушаалаар “АШИД КАПИТАЛ ББСБ” ХХК-ИЙН нийтэд санал болгон гаргасан нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 200,000 ширхэг өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн захиалгыг 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрүүдэд хүлээн авч, арилжааг амжилттай зохион байгууллаа.

Анхдагч зах зээлийн арилжаагаар арилжааны системд нийт 20,000,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий 200,000 ширхэг өрийн хэрэгслийг худалдан авахаар нийт 210 хөрөнгө оруулагчийн 210 ширхэг захиалга бүртгэгдэж, арилжааны захиалга 100 хувь хүрсэн тул анхдагч зах зээлийн арилжааг хаалаа.

Үнэт цаасны танилцуулгыг эндээс үзнэ үү. 

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ