• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49025.79

( -464.53 -0.94% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49025.79 -464.53
MSE A Индекс 18992.91 -145.03
MSE B Индекс 14952.13 69.81

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-22 17:03:31

Энэ өдөр нийт 91,633,014,641 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

"МОНГОЛ ХУВЬЦАА ҮЦК" ХХК-ИЙН ГИШҮҮНЧЛЭЛИЙН ЭРХИЙГ СЭРГЭЭЛЭЭ

2024-11-22 16:03:33

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийн 52 тоот тогтоолоор "Монгол хувьцаа ҮЦК" ХХК-ийн гишүүнчлэлийн эрхийг сэргээлээ.

11-Р САРЫН 21-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-21 16:02:50

Энэ өдөр нийт 10,966,664,187 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

Мэдээ мэдээлэл

"СИМПЛ III БОНД"-ЫН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-06-07 12:20:01

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн арилжааны танхимд өнөөдөр /2024-06-07/ “Ашид капитал ББСБ” ХХК-ийн олон нийтэд санал болгон гаргаж буй "СИМПЛ III БОНД"-ын анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо. 

Ёслолын ажиллагаанд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Цогтбаяр, Бизнес, хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ, Санхүүгийн зохицуулах хорооны Дэд дарга Т.Цэрэнбадрал, "Ашид капитал ББСБ" ХХК-ийн Маркетингийн хэлтсийн захирал Г.Цэлмүүн, “Голомт Капитал ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Ган-Эрдэнэ болон албаны бусад төлөөлөл оролцсон юм. 

Ёслолын ажиллагааг нээж “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Цогтбаяр хэлсэн үгэндээ: “Монголын хөрөнгийн бирж дээр 2023 онд долоон байгууллага бонд гаргасны нэг нь “Ашид капитал ББСБ” юм. Өнгөрсөн онд “СИМПЛ I”, “СИМПЛ II” бондыг олон нийтэд санал болгож, хөрөнгө оруулалтыг амжилттай татан төвлөрүүлж байсан бол өнөөдөр СИМПЛ III бондыг мөн нээлттэй санал болгож байна. “Ашид капитал ББСБ” ХХК бизнесийн үйл ажиллагааныхаа шат шатны амжилтад тулгуурлан нэг бүр нь 100,000 төгрөгийн үнэ бүхий 200,000 ширхэг өрийн хэрэгслийг “Монголын хөрөнгийн бирж”-ээр дамжуулж олон нийтэд арилжаалах анхдагч зах зээлийн арилжааны захиалга өгсөн. Өнөөдрөөс эхлэн ажлын 5 өдөр, 10:00-17:00 цагийн хооронд “Монголын хөрөнгийн бирж”-ийн IPO системээр дамжуулж захиалгыг хүлээн авах болно. Эрхэм хөрөнгө оруулагч та бүхнийг арилжаанд идэвхтэй оролцохыг урьж байна. “Ашид капитал ББСБ” ХХК-ийн хамт олонд баяр хүргэж, арилжааны үйл ажиллагаанд нь амжилт хүсье, "СИМПЛ III БОНД"-ийн арилжааг нээх цан цохих ёслол нээснийг мэдэгдье” хэмээн хэллээ.  

Санхүүгийн зохицуулах хорооны Дэд дарга Т.Цэрэнбадрал: “Санхүүгийн зохицуулах хороо хөрөнгийн зах зээл, тэр дундаа бондын зах зээлийг хөгжүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээг хэрэгжүүлсэн. Тухайлбал, бондын бүртгэлийн журмыг шинэчилсний үр дүнд бондын зах зээл идэвхжих хандлага ажиглагдаж байна. Тухайлбал, өнгөрсөн гурван жилд хөрөнгийн зах зээлд 15 нээлттэй бонд гарч, зах зээлээс 850 гаруй тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн. Харин 2023 онд 7 нээлттэй бонд гарсан нь Санхүүгийн зохицуулах хорооноос хэрэгжүүлсэн бодлогын арга хэмжээний үр дүнд дотоодын аж ахуйн нэгжийн бизнес хөгжилд тус дэм болж байна. “Ашид капитал ББСБ” ХХК нь хөрөнгийн зах зээлд анхны ретингтэй бонд, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргасан, хөрөнгө оруулагчдад танигдсан тэргүүлэгч ББСБ юм. МУ-ын хөрөнгийн зах зээлд нэгэн шинэ хуудсыг нээж, 2023 онд санхүүгийн чадавхийн зэрэглэлээ тогтоолгосон бондыг анх гаргаж байсан бол өнөөдөр 3-р транч буюу 20 тэрбум төгрөгийг хөрөнгийн зах зээлээс татахаар төлөвлөсөн байна. Ингээд хөрөнгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн гаргах ажилд хамтран ажилласан оролцогч талуудад талархал илэрхийлж, анхдагч зах зээлийн арилжаанд нь амжилт хүсье” гэв.


 

“Голомт капитал ҮЦК" ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Ган-Эрдэнэ: “Голомт капитал ҮЦК" ХХК нь “Ашид капитал ББСБ" ХХК-ийн олон нийтэд Симпл бонд гэж танигдсан 55 тэрбум төгрөгийн нээлттэй бондын хэлцэлд үндсэн андеррайтераар ажиллан, сүүлийн транч буюу 20 тэрбум төгрөгийн хэлцлийн захиалгаа авч эхэллээ. Тус компани Монголын хөрөнгийн бирж дээр 100 гаруй тэрбум төгрөгийн ХБҮЦ, Бондыг бүртгүүлж байсан хөрөнгө оруулагчдын итгэлийг даасан компани юм. Аливаа хувь хүн, компанийн мөнгөн хуримтлал эрсдэл багатай, өгөөжтэй хадгалагдах нь чухал. Энэхүү боломжийг Монголын хөрөнгийн зах зээл, тэр дундаа бондын зах зээл олгож байна. Бид Монголын анхны зээлжих зэрэглэл бүхий бондыг олон нийтэд санал болгож байгаадаа баяртай байна” хэмээн онцоллоо.

“Ашид капитал ББСБ" ХХК-ийн Маркетингийн хэлтсийн захирал Г.Цэлмүүн: “Эрхэм зочид, хөрөнгө оруулагчдадаа талархал илэрхийлье. Манай хамт олон Монгол Улсад анхны зээлжих зэрэглэлтэй СИМПЛ бондын 3-р транчийг эхлүүлж байгаадаа баяртай байна. Өмнөх 1, 2-р транчийн татан төвлөрүүлэлтийг төлөвлөгөөний дагуу үр дүнтэй зарцуулснаар СИМПЛ БОНД-ын үр ашиг 23%-иар нэмэгдсэн. Энэ удаа татан төвлөрүүлэлтээ хэрэглэгч, харилцагчдын цаг, мөнгө, энергийг чухал зүйлд зарцуулахад туслах бүтээгдэхүүн үйлчилгээ хөгжүүлэхэд зарцуулах болно” гэв.

Үйл ажиллагааны төсгөлд “Голомт капитал ҮЦК" ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Ган-Эрдэнэ арилжааг нээх цан цохих ёслол үйлдлээ. 

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ