• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48156.87

( -20.28 -0.04% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48156.87 -20.28
MSE A Индекс 17646.86 69.93
MSE B Индекс 14453.19 97.37

Мэдээ мэдээлэл

04-Р САРЫН 21-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-04-21 17:14:00

Энэ өдөр нийт 16,101,735,349 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“ТЭНГЭР ДААТГАЛ” ХК-ИЙН ОЛОН НИЙТЭЭС ТАТАН ТӨВЛӨРҮҮЛСЭН ХӨРӨНГИЙН ЗАРЦУУЛАЛТЫН ТАЙЛАНГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

2025-04-21 16:52:20

Тус компани татан төвлөрүүлсэн хөрөнгөөрөө өрсөлдөх чадвараа сайжруулахад чиглэсэн зорилтууд хэрэгжүүлэх, зах зээлд эзлэх байр сууриа хадгалах, тэлэх зорилтуудыг дэвшүүлэн ажилласан байна.

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК-ИЙН 2025 ОНЫ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2025-04-21 12:53:06

Хуралд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн саналын эрхтэй нийт 350,463,539 ширхэг хувьцаанаас 66.76% хувь буюу ширхэг хувьцаа эзэмшиж буй 240,991,242 ширхэг хувьцаа эзэмшиж буй 64 хувьцаа эзэмшигч оролцож, ирц баталгаажсан хүчин төгөлдөр хурлаар дараах асуудлуудыг ердийн аргаар санал хураан шийдвэрлэлээ.

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 31-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-05-31 17:01:29

2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр энгийн арилжаагаар 45 хувьцаат компанийн 222,863,695 төгрөгийн үнийн дүн бүхий 398,886 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 21 компанийн хувьцааны ханш өсч, 18 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Стандарт ноос ХК (ALI +15.00%), Хорин хоёрдугаар бааз ХК (AHH +14.99%), Жидакс ХК (SOH +14.97%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Мик холдинг ХК (MIK -14.29%), Улсын их дэлгүүр ХК (UID -7.95%), Бодь Даатгал ХК (BODI -5.86%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 9,171 ширхэг нэгж эрх 1,684,706 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 156 ширхэг үнэт цаас 15,600,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 2,590 ширхэг бонд 258,818,700 төгрөгөөр,

  • Багцын арилжаагаар нийт 2,598,359 ширхэг үнэт цаас 404,642,447 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 23,424,000 юань буюу 10,927,530,240  төгрөгөөр,

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 260,700 ам.доллар буюу 881,325,027 төгрөгөөр,

  • "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 3 багц 9,450 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 628,425 ам.доллар буюу 2,124,459,839 төгрөгөөр,

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 4 багц 25,600 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 12,032,000 юань буюу 5,613,048,320 төгрөгөөр,

  • "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 2 багц 6,300 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 403,200 ам.доллар буюу 1,363,061,952 төгрөгөөр,

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 65%-ийн агууламжтай төмрийн баяжмал 1,782,000 ам.доллар буюу 6,024,247,020 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 27,837,281,946 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.4% хувиар өсч, 42,582.08 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,937,609,219,057 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  •  Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ