• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49025.79

( -464.53 -0.94% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49025.79 -464.53
MSE A Индекс 18992.91 -145.03
MSE B Индекс 14952.13 69.81

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-22 17:03:31

Энэ өдөр нийт 91,633,014,641 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

"МОНГОЛ ХУВЬЦАА ҮЦК" ХХК-ИЙН ГИШҮҮНЧЛЭЛИЙН ЭРХИЙГ СЭРГЭЭЛЭЭ

2024-11-22 16:03:33

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийн 52 тоот тогтоолоор "Монгол хувьцаа ҮЦК" ХХК-ийн гишүүнчлэлийн эрхийг сэргээлээ.

11-Р САРЫН 21-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-21 16:02:50

Энэ өдөр нийт 10,966,664,187 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 8-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-05-08 17:11:46

2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр энгийн арилжаагаар 45 хувьцаат компанийн 378,000,269 төгрөгийн үнийн дүн бүхий 845,756 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 19 компанийн хувьцааны ханш өсч, 20 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Ремикон ХК (RMC +15.00%), Тандэм инвэст ББСБ ХК (VIK +6.39%), Би ди сек ХК (BDS +4.80%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Женко тур бюро ХК (JTB -8.02%), Шивээ овоо ХК (SHV -7.51%), Хөвсгөл алтан дуулга ХК (ADU -6.00%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 17,283 ширхэг нэгж эрх 14,904,480 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 21 ширхэг үнэт цаас 2,097,900 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 23,616,000 юань буюу 11,067,402,240 төгрөгөөр,

  • "Тавантолгой" ХК-ийн 30 багц 192,000 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс 29,184,000 ам.доллар буюу 98,682,193,920 төгрөгөөр,

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 4 багц 25,600 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 11,264,000 юань буюу 5,278,760,960 төгрөгөөр,

  • "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн  4 багц 12,600 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 768,600 ам.доллар буюу 2,598,928,668 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 118,022,288,437 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.43% хувиар буурч, 42,811.74 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,029,742,333,101 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  •  Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ