• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67227.75

( -249.46 -0.37% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67227.75 -249.46
MSE A Индекс 25001.25 -119.03
MSE B Индекс 15114.79 -63.42

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

"ЭМ ЖИ ЭЛ АКУА" ХХК-ИЙН ОЛОН НИЙТЭД САНАЛ БОЛГОН ГАРГАЖ БУЙ ҮНЭТ ЦААСЫГ БҮРТГЭЛЭЭ

2024-05-02 11:38:02

Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 183 дугаар тогтоол болон "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/81 тоот тушаалын дагуу “Эм жи эл акуа” ХХК-ийн олон нийтэд санал болгон гаргаж буй үнэт цаасыг МХБ-ийн үнэт цаасны 2-р ангилалд бүртгэлээ.

Үнэт цаасны нэр: "Эм жи эл акуа" ХК

Үнэт цаасны үсгэн код: MGLA

Үнэт цаасны төрөл: Энгийн хувьцаа

Нийт эргэлтэд гаргасан энгийн хувьцааны тоо ширхэг: 240,000,000 ширхэг

Нийтэд санал болгох эзэмшлийн хувь: 26.73%

Анхдагч зах зээлд санал болгох үнэ: 174 төгрөг

Нэмж гаргах хувьцааны тоо ширхэг: 87,555,616

Нийтэд санал болгосны дараах хувьцааны тоо ширхэг: 327,555,616

Стратегийн хөрөнгө оруулагчдад: 80% хүртэл буюу 70,044,492 ширхэг хүртэл

Жижиглэнгийн хөрөнгө оруулагчдад: 20% ба түүнээс дээш буюу 17,511,124 ба түүнээс дээш ширхэг

Татан төвлөрүүлэх дүн: 15,234,677,184 төгрөг

“Эм жи эл акуа” ХХК-ийн хувьцааг олон нийтэд танилцуулах үйл ажиллагаанд үндсэн андеррайтераар "Инвескор капитал ҮЦК" ХХК ажиллаж байна.

Үнэт цаасны танилцуулгыг энд дарж үзнэ үү. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ