• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48145.43

( -460.79 -0.95% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48145.43 -460.79
MSE A Индекс 17459.33 -175.17
MSE B Индекс 14382.73 -45

Мэдээ мэдээлэл

“ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ БА 1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГИЙГ ДУНДГОВЬ АЙМГААС ЭХЛҮҮЛЛЭЭ

2025-06-23 16:58:23

Түүнчлэн үйл ажиллагааны төгсгөлд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөн Дундговь аймагт үйл ажиллагаа явуулдаг ААН байгууллагын төлөөлөл, бизнес эрхлэгчдэд “Макро эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал” сэдвийн хүрээнд тойм мэдээлэл хүргэн ажиллаж байна.

06-Р САРЫН 20-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-06-20 16:03:27

Энэ өдөр нийт 10,939,857,112 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ 6 ДУГААР САРЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2025-06-20 14:18:53

"Монголын хөрөнгийн бирж" ХК иргэдийн цаг хугацаа, орон зайнаас үл хамааран сурч хөгжих боломжийг хангахаар тус сургалтыг цахим хэлбэрт шилжүүлж буй бөгөөд техникийн шаардлага бүрэн хангагдмагц олон нийтэд мэдээлэх болно.

Мэдээ мэдээлэл

ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ

2024-04-01 17:18:18

Огноо:

2024.04.01

Тендер шалгаруулалтын төрөл:

Ажил

Тендер шалгаруулалтын нэр:

Хөрөнгийн зах зээлийн сургалт үйлчилгээ, мэдээллийн хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх төв бий болгох зорилгоор барилга байгууламжийн дотоод зохион байгуулалт

Тендер шалгаруулалтын дугаар:

МХБ/20240101120

Нийт төсөвт өртөг:

2,146,231,656.00 (Хоёр тэрбум нэг зуун дөчин зургаан сая хоёр зуун гучин нэгэн мянга зургаан зуун тавин зургаа) төгрөг

Тендер шалгаруулалтын арга:

Нээлттэй

                       

  1. “Монголын хөрөнгийн бирж ХК нь тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлага, шалгуур үзүүлэлт хангасан аж ахуй эрхлэгчийг тендер ирүүлэхийг урьж байна.

  1. Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: “Үгүй”

  1. Тендерийг 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө тендер шалгаруулалтын баримт бичигт зааснаар илгээх ба тендерийг 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн, 10 цаг 30 минутад нээнэ.

  1. Тендерийн хувилбарт саналыг зөвшөөрөх эсэх: “Зөвшөөрөхгүй”

  1. Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхгүй”

  1. Тендер нь түүнийг нээснээс хойш ажлын 30 ба түүнээс дээш өдрийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заана.

  1. Тендерийн баталгаа шаардах эсэх: “Тийм”  10,731,158.28 (Арван сая долоон зуун гучин нэгэн мянга нэг зуун тавин найман төгрөг хорин найман мөнгө) төгрөг байна.

  1. Тендер шалгаруулалтыг урьдчилан зохион байгуулж байгаа эсэх: “Үгүй”

  1. Тендер шалгаруулалтыг хоёр үе шаттай зохион байгуулж байгаа эсэх: “Үгүй”

  1. Оролцогч цахим системийн үйлчилгээний хураамж 50,000 (Тавин мянга) төгрөг төлснөөр тендер илгээх эрхтэй байна. 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.

Монголын Хөрөнгийн Бирж, Сүхбаатарын талбай-3, Улаанбаатар 15160, Монгол улс

Утасны дугаар: 11-310470 /3113/

Цахим шуудангийн хаяг: info@mse.mn

Цахим хаяг: www.tender.gov.mn, www.mse.mn