• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67376.65

( -100.56 -0.15% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67376.65 -100.56
MSE A Индекс 25001.25 -119.03
MSE B Индекс 15114.79 -63.42

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

4-Р САРЫН 01-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-01 17:10:49

2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр энгийн арилжаагаар 52 хувьцаат компанийн 540,714,515 төгрөгийн үнийн дүн бүхий 1,631,761 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 19 компанийн хувьцааны ханш өсч, 24 компанийн хувьцааны ханш буурсан бол 9 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Монинжбар ХК (MIB +15.00%), Сор ХК (SOR +14.95%), Тавилга ХК (TVL +14.94%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Баянгол зочид буудал ХК (BNG -8.57%), Тэнгэрлиг медиа групп ХК (TNGR -8.49%), Крипто Үндэстэн ХК (CNF -5.80%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 92,205 ширхэг нэгж эрх 64,460,921 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 500 ширхэг үнэт цаас 50,000,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 501 ширхэг бонд 50,099,000 төгрөгөөр,

  • Багцын арилжаанд 7,320,000 ширхэг үнэт цаас 1,639,680,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт  2,344,954,436 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс -1.19% хувиар буурч, 44,160.92 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,665,509,523,547 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ