• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67376.65

( -100.56 -0.15% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67376.65 -100.56
MSE A Индекс 25001.25 -119.03
MSE B Индекс 15114.79 -63.42

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО ДАРААХ ЖУРМУУДЫГ ҮЙЛ АЖИЛЛАГААНДАА ДАГАЖ МӨРДҮҮЛЭХИЙГ ЗӨВШӨӨРЛӨӨ

2024-04-01 13:48:01

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, төлбөр тооцоог гүйцэтгэхэд баримтлах журам”-ын өөрчлөлт болон 13 дугаар тогтоолоор баталсан “Зэсийн баяжмалын арилжааны гэрээний стандартыг тогтоох, мөрдүүлэх журам”-ыг тус тус батламжлуулахаар Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлээд байсан юм.

Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 133 болон 134 тоот тогтоолоор эдгээр журмуудыг үйл ажиллагаандаа дагаж мөрдүүлэхийг зөвшөөрч, батламжиллаа. 

“Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, төлбөр тооцоог гүйцэтгэхэд баримтлах журам”-тай энд дарж танилцана уу.

“Зэсийн баяжмалын арилжааны гэрээний стандартыг тогтоох, мөрдүүлэх журам”-тай энд дарж танилцана уу.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ