• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67376.65

( -100.56 -0.15% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67376.65 -100.56
MSE A Индекс 25001.25 -119.03
MSE B Индекс 15114.79 -63.42

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

ТОП 100  АЖ АХУЙН НЭГЖИЙН ҮНЭТ ЦААСЫГ ХЯЛБАРШУУЛСАН ГОРИМООР БҮРТГЭХТЭЙ ХОЛБООТОЙ БЭЛТГЭЛ АЖИЛ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ

2024-03-29 20:01:52

Санхүүгийн зохицуулах хороо, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/ хамтран 2023 онд Монголын хөрөнгийн зах зээлд үнэт цаас гаргах сонирхолтой ТОП-100 аж ахуйн нэгжүүдийг дэмжих зорилгын хүрээнд тус компаниудад зориулсан зохицуулалтын таатай нөхцөлийг бүрдүүлэхээр “ТОП-100 аж ахуйн нэгжийн хөрөнгийн зах зээл дэх оролцоог өсгөх арга хэмжээний хөтөлбөр”-ийг баталсан билээ.

Энэ дагуу тус аж ахуйн нэгжүүдэд хөрөнгийн зах зээлд хувьцаа, компанийн бонд гаргахад дэмжлэг үзүүлэх, тавигдах шаардлага, хугацаа, өртгийг бууруулж, хялбаршуулсан зохицуулалтуудыг бүрдүүлэх, үүнтэй холбоотой журмуудад нэмэлт, өөрчлөлт оруулах төслүүдийг хамтран боловсруулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан юм.

Санхүүгийн зохицуулах хороо, хөрөнгийн биржүүд, үнэт цаасны хадгаламж ба клирингийн байгууллагууд хамтарсан ажлын хэсгийн анхдугаар хуралдаан 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулагдаж, хуралдаанаар дээрх хөтөлбөрийн хүрээнд Санхүүгийн зохицуулах хороо, “Монголын хөрөнгийн бирж” ХК болон бусад байгууллагууд зохих дүрэм, журамдаа шат дараагаараа өөрчлөлт оруулахаар боллоо. Түүнчлэн 7 хоног тутам ТОП-100 ААН-үүдэд холбогдох байгууллагууд мэргэжлийн зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллана.

“Монголын хөрөнгийн бирж” ХК нь дээрх аж ахуйн нэгжүүд үнэт цаасаа бүртгүүлэн арилжихад тавигдах шаардлагыг бууруулах, бүртгэх ажиллагааг богино хугацаанд түргэвчилсэн зарчмаар шийдвэрлэх зэрэг өөрчлөлтүүдийг “Үнэт цаасны бүртгэлийн журам”-д тусган хялбаршуулах, олон нийтэд нээлттэй компани болохтой холбоотой цогц мэдээллийг хүргэх бэлтгэл ажлыг хангаж байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ