• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67376.65

( -100.56 -0.15% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67376.65 -100.56
MSE A Индекс 25001.25 -119.03
MSE B Индекс 15114.79 -63.42

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

3-Р САРЫН 29-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-03-29 17:08:52

2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр энгийн арилжаагаар 50 хувьцаат компанийн 872,932,266 төгрөгийн үнийн дүн бүхий 2,349,714 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 24 компанийн хувьцааны ханш өсч, 21 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Крипто Үндэстэн ХК (CNF +15.00%), Мерекс ХК (MRX +13.27%), Бодь Даатгал ХК (BODI +10.98%) зэрэг компаниудын хувьцааны  ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Адуун чулуун ХК (ADL -14.95%), Хүрд XK (HRD -14.80%), Монгол алт ХК (ERS -12.58%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 77,554 ширхэг нэгж эрх 28,193,409 төгрөгөөр,

  • Багцын арилжаанд 20,000,000 ширхэг үнэт цаас 1,284,400,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 217,800  ам.доллар буюу 735,284,088 төгрөгөөр арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 2,920,809,763 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохиойн байгуулав.

ТOП-20 индекс 0.24% хувиар өсч, 44,693.58 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,773,104,594,732 төгрөг боллоо. 

       Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

       Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ