• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

47911.16

( -49.9 -0.1% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 47911.16 -49.9
MSE A Индекс 18218.05 -82.77
MSE B Индекс 15370.41 124.02

Мэдээ мэдээлэл

09-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-09-27 16:02:21

Энэ өдөр нийт 29,285,670,451 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮН ХУДАЛДАН АВАГЧДЫН АНХААРАЛД

2024-09-27 10:35:40

“Гэрээний хугацаа дуусахад аль нэг талаас цуцлах санал гаргаагүй бол дахин 1 жилээр сунгагдсанд тооцно” гэж заасны дагуу гэрээний хугацаа дахин 1 жилээр сунгагдсаныг мэдэгдэж байна.

09-Р САРЫН 26-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-09-26 15:14:50

Энэ өдөр нийт 33,477,170,055 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

ОЮУТАН, СУРАГЧДАД ЗОРИУЛСАН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛЛОО

2024-03-28 14:56:53

“Монголын хөрөнгийн бирж” ХК-иас оюутан, сурагчдад зориулсан нээлттэй өдөрлөг зохион байгууллаа.

Тус өдөрлөгт “Отгонтэнгэр” их сургуулийн Хууль зүйн 2, 3-р курсийн оюутнууд, TomYo сургуулийн “Finance Club”-ийн сурагчид хамрагдсан.

Оюутан, сурагчдад МХБ-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжил, өнөөгийн байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, чөлөөт ярилцлагаар сонирхон асуултуудад хариуллаа. 

Энэ үеэр “Отгонтэнгэр” Их сургуулийн багш М.Наранцэцэг “Үнэт цаасны эрх зүйн” хичээлийг онол, практик хосолсон байдлаар заах нь сургалтад үр өгөөжтэй байгааг онцолсон юм.

TOMYO сургуулийн “Finance Club”-ийн ахлагч Номин-Эрдэнэ:

"Манай клуб жилийн өмнө байгуулагдсан. Хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулдаг компаниудад аялал хийдэг. “Finance Club”-т санхүү, бизнесийн чиглэлээр сонирхон судалдаг хүүхдүүд нэгдсэн. “Монголын хөрөнгийн бирж”-ээр дамжуулан компаниудын IPO хийдэг учраас бид энэ системийн үйл ажиллагааг сонирхож, илүү баялаг мэдээлэлтэй болохыг хүссэн. Хувьцаа, бонд зэрэг орчин үед трэнд болж байгаа сэдэв дээр илүү их мэдээлэл олж авлаа. Т.Хаш-Эрдэнэ захирлын ярианаас хөрөнгө оруулалт гэдэг зарцуулах мөнгөний их багад гол нь биш, хөрөнгө оруулах бүтээгдэхүүнийхээ үр өгөөж, эрсдэлийг судалж шийдвэр гаргахын чухлыг, мөн хөрөнгө оруулалтын өгөөж нь урт хугацаандаа илүү өгөөжтэй үйл явц гэдгийг ойлголоо. Яг одоо “Хүүхдийн мөнгө”-өөрөө бонд авах хэрэгтэй юм байна гэж бодогдлоо" гэв.

"Отгонтэнгэр" их сургуулийн 3-р курсийн оюутан М.Энхжин: "Бид “Үнэт цаасны эрх зүйн” хичээлээр энэхүү өдөрлөгт оролцож хөрөнгө оруулалт хийх зарчмын талаар ойлголт мэдээллээ баяжууллаа. Хойшид илүү сайн судалгаатайгаар хөрөнгө оруулалт хийх, үр өгөөжийг хүртэхийг хүсч байна.  Мөн хүн бүр хөрөнгө оруулагч болох боломжтойг ойлголоо. Үеийн залуустаа хандаж хэлэхэд МХБ-ээс зохион байгуулдаг өдөрлөг, сургалтуудад хамрагдаж, үнэт цаасны зах зээлийн мэдлэг мэдээллээ баяжуулаасай, өөрсдөө хөрөнгө оруулагч болж, үндэсний компаниудын засаглалд оролцох боломж нээлттэй байдгийг ойлгож авлаа" хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ