• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67376.65

( -100.56 -0.15% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67376.65 -100.56
MSE A Индекс 25001.25 -119.03
MSE B Индекс 15114.79 -63.42

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

ЗЭСИЙН БАЯЖМАЛЫН ХУДАЛДАН АВАГЧДАД ЗОРИУЛСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-03-22 17:10:46

Засгийн Газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын зэсийн баяжмалын туршилтын арилжааг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалах шийдвэрийг гаргасан.

Тус шийдвэрийн хүрээнд Монголын хөрөнгийн бирж өнөөдөр /2024.03.22/ худалдан авагчдад зориулж арилжаанд хэрхэн оролцох тухай заавар, Дэмо арилжаа буюу системийн дэлгэрэнгүй танилцуулга, сургалтыг зохион байгууллаа. 

Сургалтыг англи болон хятад хэлээр, цахим хэлбэрээр зохион байгуулж нийт 11 улсын 60 гаруй төлөөлөл хамрагдав.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ