• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67390.38

( -86.83 -0.13% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67390.38 -86.83
MSE A Индекс 25024.38 -95.9
MSE B Индекс 15177.74 -0.47

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

3-Р САРЫН 06-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-03-06 17:01:40

2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр энгийн арилжаагаар 47 хувьцаат компанийн 353,714,077 төгрөгийн үнийн дүн бүхий 1,611,555 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 21 компанийн хувьцааны ханш өсч, 23 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Жидакс ХК (SOH +15.00%), Би ди сек ХК (BDS +14.62%), Ремикон ХК (RMC +12.15%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Монос хүнс ХК (MFC -3.73%), Крипто Үндэстэн ХК (CNF -3.63%), Монголын хөрөнгийн бирж ХК (MSE -2.87%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 34,791 ширхэг нэгж эрх 24,451,618 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 504 ширхэг бонд 50,400,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 26,112,000 юань буюу 12,244,177,920  төгрөгөөр арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 12,672,743,615 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.37% хувиар өсч, 44,180.85 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,546,029,758,292 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ