• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48046.98

( -43.27 -0.09% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48046.98 -43.27
MSE A Индекс 17410.78 -6.63
MSE B Индекс 13935.41 -76.52

Мэдээ мэдээлэл

"ОМНИ АССЕТ II” ХБҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2025-06-25 18:04:48

Арилжааны системд нийт 14,000,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий 140,000 ширхэг ХБҮЦ-ыг худалдан авахаар нийт 76 хөрөнгө оруулагчийн 76 захиалга бүртгэгдсэн байна. 

2025 ОНЫ 06 ДУГААР САРЫН 25-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2025-06-25 15:49:27

Хөрөнгө оруулагчдаас 52 долоо хоногийн хугацаатай хямдруулалттай бондод 15.2 тэрбум төгрөг, 3 жилийн хугацаатай купонтой бондод 14.0 тэрбум төгрөг, нийт 29.2 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 28 ширхэг захиалгын санал ирүүллээ.

ГҮЙЦЭТГЭХ УДИРДЛАГЫН МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГЫН ДААТГАЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САНАЛ АВАХ ТУХАЙ

2025-06-25 12:27:14

Санал хүлээн авах эцсийн хугацаа: 2025 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн 18 цаг 00 минут

Мэдээ мэдээлэл

3-Р САРЫН 05-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-03-05 16:59:37

2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр энгийн арилжаагаар 49 хувьцаат компанийн 365,212,386 төгрөгийн үнийн дүн бүхий 1,626,493 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 19 компанийн хувьцааны ханш өсч, 28 компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Хүрд XK (HRD +14.94%), Талх чихэр ХК (TCK +12.96%), Мандал Даатгал ХК (MNDL +6.27%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Тахь-ко ХК (TAH -15.00%), Түшиг Уул ХК (TUS -15.00%), Тээвэр дархан ХК (TEE -14.91%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 38,060 ширхэг нэгж эрх 21,135,251 төгрөгөөр,

  • Багцын арилжаагаар 1,768,139 ширхэг үнэт цаас 1,735,304,703 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 26,304,000 юань буюу 12,342,362,880 төгрөгөөр,

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 4 багц 25,600 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 14,336,000 юань буюу 6,726,737,920 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 21,190,753,140 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.28% хувиар өсч, 44,018.18 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,526,720,620,143 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ