• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48859.56

( 454.64 0.94% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48859.56 454.64
MSE A Индекс 17569.92 83.5
MSE B Индекс 14233.33 124.8

Мэдээ мэдээлэл

ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ

2025-06-27 17:58:52

Хүсэлт хүлээн авах хугацаа 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийг дуустал. Та бүхэн саналаа info@mse.mn хаягаар ирүүлээрэй.

06-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-06-27 15:13:33

Энэ өдөр нийт 10,117,784,528 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа 

"МАНДАЛ ДААТГАЛ" ХК ӨӨРИЙН КОМПАНИЙН НИЙТ ХУВЬЦААНЫ 5 ХУВЬТАЙ ТЭНЦЭХ БУЮУ 31,215,080 ШИРХЭГ ХУВЬЦААГ ХАЛААСАЛЛАА

2025-06-27 12:06:29

Тус компани 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийг дуустал 71.00-84.52 төгрөгийн ханшийн хүрээнд нийт хувьцааны 5 хувьтай тэнцэх буюу 31,215,080 ширхэг хувьцааг эргүүлэн худалдан авсан байна.

Мэдээ мэдээлэл

2-Р САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-02-28 17:10:02

2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр энгийн арилжаагаар 49 хувьцаат компанийн 366,741,434 төгрөгийн үнийн дүн бүхий 1,530,059 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 19 компанийн хувьцааны ханш өсч, 25 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа. 

Үүнээс Атар-Өргөө ХК (ATR +14.95%), Улаанбаатар БҮК ХК (BUK +9.82%), Сэндли ББСБ ХК (SEND +8.79%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Ган хийц ХК (GHC -14.97%), Эрдэнэс сольюшинс ХК (AMT -9.90%), Хай би ойл ХК (HBO -9.18%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 8,957 ширхэг нэгж эрх 3,770,090 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 60 ширхэг үнэт цаас 6,000,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 2 ширхэг бонд 200,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 26,688,000 юань буюу  12,547,896,960 төгрөгөөр,

  • “Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 2 багц 6,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 352,800 ам.доллар буюу 1,194,037,488 төгрөгөөр,

  • “Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 2 багц 6,300 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 453,600 ам.доллар буюу 1,535,191,056 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 15,653,837,028 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.07% хувиар өсч, 44,665.76 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,724,812,590,074 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ