• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48324.63

( 100.27 0.21% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48324.63 100.27
MSE A Индекс 17681.1 34.24
MSE B Индекс 14557.14 103.95

Мэдээ мэдээлэл

САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН ИХ СУРГУУЛИЙН ОЮУТНУУД “САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛ” МЭДЛЭГ ТҮГЭЭХ ӨДӨРЛӨГТ ХАМРАГДЛАА

2025-04-23 18:09:46

Өдөрлөг 4, 5 дугаар саруудад “Сити” их сургууль, МУИС-ийн бизнесийн сургуулиудад үргэлжлэн, өдөрлөгт хамрагдсан сургуулийн оюутнууд Санхүүгийн зах зээлийн зохицуулагч байгууллагуудтай танилцах аялалд хамрагдсанаар өндөрлөх юм.

04-Р САРЫН 23-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-04-23 17:09:04

Энэ өдөр нийт 19,356,233,348 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН СУРГАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭ, МЭДЭЭЛЛИЙН ТӨВИЙН НЭЭЛТ БОЛЛОО

2025-04-23 11:16:50

Цаашид тус төвд хөрөнгийн зах зээлийн оролцогч бүхий л байгууллагуудад сургалт, уулзалт, ёслолтын ажиллагаа, арга хэмжээ зохион байгуулах, хурал, хэлэлцүүлэг өрнүүлэх, нэвтрүүлэг, реклам сурталчилгааны зураг авалт хийх боломж бүрдэж байна.

Мэдээ мэдээлэл

2-Р САРЫН 5-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-02-05 15:20:17

2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр энгийн арилжаагаар 46 хувьцаат компанийн 344,765,908 төгрөгийн үнийн дүн бүхий 898,450 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 19 компанийн хувьцааны ханш өсч, 24 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Улаанбаатар хивс ХК (UBH +14.92%), Гермес центр ХК (HRM +11.77%), Ремикон ХК (RMC +8.08%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Э-Транс ложистикс XК (ETR -8.33%), Би ди сек ХК (BDS -7.07%), Хай би ойл ХК (HBO -5.66%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 14,932 ширхэг нэгж эрх 5,452,364 төгрөгөөр арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • “Энержи Ресурс” ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 27,648,000 юань буюу 13,094,092,800 төгрөгөөр,

  • “Энержи Ресурс” ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 26,688,000 юань буюу 12,639,436,800  төгрөгөөр  тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 26,083,747,872 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.23% хувиар буурч, 42,057.44 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,204,931,835,320 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ