• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48660.86

( 613.88 1.28% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48660.86 613.88
MSE A Индекс 17486.42 75.64
MSE B Индекс 14108.53 173.12

Мэдээ мэдээлэл

"МОНГОЛ ХУВЬЦАА ҮЦК" ХХК-ИЙГ "МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН ГИШҮҮНЧЛЭЛЭЭС ХАСЛАА

2025-06-26 10:10:44

Ийнхүү "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн гишүүн үнэт цаасны компанийн тоо 51 боллоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2025-06-26 09:48:57

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа өнөөдөр эхэлнэ. 

06-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-06-25 18:11:29

Энэ өдөр нийт 39,826,364,603 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

1-Р САРЫН 19-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-01-19 17:14:46

2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр энгийн арилжаагаар 33 хувьцаат компанийн 193,776,615 төгрөгийн үнийн дүн бүхий 242,772 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 19 компанийн хувьцааны ханш өсч, 11 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Инвескор ББСБ ХК (INV +13.97%), Хас Банк (XAC +5.84%), Тандэм инвэст ББСБ ХК (VIK +5.00%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол УБ-БҮК ХК (BUK -13.95%), Крипто Үндэстэн ХК (CNF -9.24%), Монгол шуудан ХК (MNP -3.93%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 9,300 ширхэг нэгж эрх 2,033,592 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 320 ширхэг бонд 31,987,200 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 20 багц 128,000 тонн 1/3 коксжих нүүрс 14,988,800 ам. доллар буюу 51,059,047,424 төгрөгөөр арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 51,286,844,831 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 1.64% хувиар өсч, 41,806.33 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,212,664,049,123.90 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ