• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67477.21

( -76.23 -0.11% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67477.21 -76.23
MSE A Индекс 25120.28 -99.23
MSE B Индекс 15178.21 59.06

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

01-Р САРЫН 05-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-01-05 14:46:57

2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр энгийн арилжаагаар 42 хувьцаат компанийн 451,994,895 төгрөгийн үнийн дүн бүхий 1,142,228 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 13 компанийн хувьцааны ханш өсч, 24 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.

Үүнээс УБ-БҮК ХК (BUK +15.00%), Сэнтрал Экспресс Си Ви Эс (CUMN +14.09%), Монгол алт ХК (ERS +11.51%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Монгол шуудан ХК (MNP -11.16%), Атар-Өргөө ХК (ATR -9.09%), Хаан банк ХК (KHAN -6.23%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 24,060 ширхэг нэгж эрх 7,536,165 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 1,759 ширхэг үнэт цаас  175,900,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,177 ширхэг бонд 117,611,500 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 20 багц 128,000 тонн дэгдэмхий бодис дундаас их, хийн нүүрс 12,659,200 ам.доллар буюу  43,157,997,824 төгрөгөөр арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 43,911,040,384 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.99% хувиар өсч, 41,577.32 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,302,511,714,724 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ