• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

44943.25

( 272.51 0.61% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 44943.25 272.51
MSE A Индекс 17332.87 107.62
MSE B Индекс 13577.23 53.4

Мэдээ мэдээлэл

7-Р САРЫН 05-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-07-05 16:02:50

Энэ өдөр нийт 124,706,250,078  төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

7-Р САРЫН 04-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-07-04 15:30:21

Энэ өдөр нийт 17,248,234,463  төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

7-Р САРЫН 03-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-07-03 14:02:04

Энэ өдөр нийт 18,578,950,445 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Х.АЛТАЙ ӨӨРИЙН ХҮСЭЛТЭЭР ҮҮРЭГТ АЖЛААСАА ЧӨЛӨӨЛӨГДЛӨӨ

2023-12-28 17:38:35

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтай үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ Төлөөлөн удирдах зөвлөлд гаргасны дагуу түүнийг 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөр тасалбар болгон Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 51 тоот тогтоолоор үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр шийдвэрлэлээ.

Тэрээр “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар 2016-2023 онуудад ажиллах хугацаандаа үнэт цаасны давхар бүртгэл, хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас зэрэг шинэ төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлд амжилттай нэвтрүүлсний зэрэгцээ Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу системийн нөлөө бүхий банкуудын үнэт цаасыг хөрөнгийн зах зээлээр дамжуулан олон нийтэд санал болгон арилжаалах, төрийн өмчит компаниудын засаглал, үр ашгийг сайжруулах төр засгийн бодлого, шийдвэрийн хүрээнд “МХБ” ХК-ийн 34 хувийг олон нийтэд санал болгон нээлттэй компани болгох зэрэг ажлуудыг амжилттай хэрэгжүүлсэн билээ.

Түүнчлэн, дотоодын хөрөнгийн зах зээлийг олон улсын жишигт нийцүүлэх бодлогын хүрээнд Монгол Улсын хөрөнгийн зах зээлийг олон улсын FTSE Russell группийн Frontier зах зээлийн ангилалд албан ёсоор багтаахад идэвх зүтгэл гарган ажилласан бөгөөд 2022-2023 онд Монгол Улсад уул уурхайн бүтээгдэхүүний биржийн суурийг амжилттай бий болгож, МХБ-ийн үйл ажиллагааг өргөжүүлэн тэлж, улмаар МХБ нь үнэт цааснаас гадна нүүрс, төмөр, хайлуур жонш, зэсийн баяжмал зэрэг уул уурхайн бүтээгдэхүүнийг арилжих боллоо.

Дотоодын хөрөнгийн зах зээлийг тэлэх, цаашдын тогтвортой өсөлт хөгжлийн үндсийг бий болгоход үнэтэй хувь нэмэр оруулан ажилласан Х.Алтай захирлынхаа цаашдын ажил үйлсэд нь нийт хамт олны зүгээс амжилт хүсье.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ