• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67477.21

( -76.23 -0.11% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67477.21 -76.23
MSE A Индекс 25120.28 -99.23
MSE B Индекс 15178.21 59.06

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-12-27 13:22:03

2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр энгийн арилжаагаар 49 хувьцаат компанийн 544,958,801 төгрөгийн үнийн дүн бүхий 1,278,501 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 27 компанийн хувьцааны ханш өсч, 16 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.

Үүнээс Мерекс ХК (MRX +15.00%), Бэрх Уул ХК (BEU +14.97%), Шивээ овоо ХК (SHV +14.97%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол УБ-БҮК ХК (BUK -15.00%), Ремикон ХК (RMC -10.00%), Улсын их дэлгүүр ХК (UID -7.56%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 165,657 ширхэг нэгж эрх 32,744,052 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 149 ширхэг бонд 14,927,500 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 6 ширхэг үнэт цаас  600,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • “Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 17,024,000 юань буюу 8,132,364,800 төгрөгөөр,

  • "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 2 багц 6,300 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 507,150 ам доллар  буюу 1,731,100,739 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 10,456,695,892 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 1.81% хувиар өсч, 40,762.47 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,254,888,808,223 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ