• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67477.21

( -76.23 -0.11% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67477.21 -76.23
MSE A Индекс 25120.28 -99.23
MSE B Индекс 15178.21 59.06

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-12-25 15:11:59

2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр энгийн арилжаагаар 52 хувьцаат компанийн 1,652,745,236 төгрөгийн үнийн дүн бүхий 1,568,894 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 26 компанийн хувьцааны ханш өсч, 22 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.

Үүнээс Авто импекс ХК (AOI +14.96%), Сэнтрал Экспресс Си Ви Эс (CUMN +14.78%), Крипто Үндэстэн ХК (CNF +11.78%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Нако түлш ХК (NKT -14.46%), Хот девелопмент ХК (SDT -13.98%), Мерекс ХК (MRX -13.04%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 8,715 ширхэг нэгж эрх 2,874,304 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 236 ширхэг бонд 23,582,000 төгрөгөөр

  • Багцын арилжаагаар 4,141,254 ширхэг үнэт цаас 4,974,856,128 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • “Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 17,024,000 юань буюу 8,138,833,920 төгрөгөөр,

  • "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 2 багц 6,300 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 504,000 ам доллар  буюу 1,721,280,960 төгрөгөөр,

  • "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 2 багц 6,300 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 504,000 ам доллар  буюу 1,721,280,960 төгрөгөөр тус тус   арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 18,235,453,508 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 2.73% хувиар өсч, 39,922.53 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,087,467,815,253 төгрөг боллоо. 

 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ