• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67477.21

( -76.23 -0.11% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67477.21 -76.23
MSE A Индекс 25120.28 -99.23
MSE B Индекс 15178.21 59.06

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-12-22 17:32:24

2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр энгийн арилжаагаар 43 хувьцаат компанийн 883,046,383 төгрөгийн үнийн дүн бүхий 993,582 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 20 компанийн хувьцааны ханш өсч, 18 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.

Үүнээс Хишиг уул ХК (HSX +14.99%), Улаансан ХК (UNS +14.98%), Гурил тэжээл Булган ХК (GTJ +13.64%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Крипто Үндэстэн ХК (CNF -11.44%), МҮДИКС ХК (MUDX -6.25%), Мандал Даатгал ХК (MNDL -5.14%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 3,530 ширхэг нэгж эрх 1,066,846 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 6,019 ширхэг бонд 601,900,000 төгрөгөөр

  • Хөрөнгөөр баталгаажсан 51,066 ширхэг үнэт цаас 2,553,300,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • “Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 17,024,000 юань буюу 8,137,982,720 төгрөгөөр,

  • "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 1 багц 3,150 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 256,725 ам доллар  буюу 876,918,688 төгрөгөөр,

  • "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 2 багц 6,300 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 507,150 ам доллар  буюу 1,732,317,899 төгрөгөөр,

  • “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 175 багц 1,120,000 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс 195,776,000 ам.доллар буюу  668,729,703,040 төгрөгөөр тус тус   арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 683,516,235,575 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.03% хувиар өсч, 38,861.36 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,864,735,353,213 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ