• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67477.21

( -76.23 -0.11% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67477.21 -76.23
MSE A Индекс 25120.28 -99.23
MSE B Индекс 15178.21 59.06

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 20-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-12-20 18:46:14

2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр энгийн арилжаагаар 50 хувьцаат компанийн 142,288,505 төгрөгийн үнийн дүн бүхий 324,904 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 24 компанийн хувьцааны ханш өсч, 20 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.

Үүнээс Махимпекс ХК (MMX +14.98%), Шивээ овоо ХК (SHV +11.54%), Могойн гол ХК (BDL +5.15%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Сор ХК (SOR -14.89%), Хөвсгөл алтан дуулга ХК (ADU -12.20%), Ард Даатгал ХК (AIC -5.15%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 37,512 ширхэг нэгж эрх 17,154,658 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 390 ширхэг бонд 39,000,000 төгрөгөөр

  • Хөрөнгөөр баталгаажсан 2,005 ширхэг үнэт цаас 100,500,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • “Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 17,280,000 юань буюу 8,262,604,800 төгрөгөөр арилжааллаа.

Энэ өдөр нийт 8,561,547,963 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.3% хувиар өсч, 39,037.18 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,622,081,629,486 төгрөг боллоо. 

 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ