• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67477.21

( -76.23 -0.11% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67477.21 -76.23
MSE A Индекс 25120.28 -99.23
MSE B Индекс 15178.21 59.06

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 29-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-11-29 16:09:40

2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр энгийн арилжаагаар 40 хувьцаат компанийн 154,538,292 төгрөгийн үнийн дүн бүхий 784,983 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 14 компанийн хувьцааны ханш өсч, 22 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Гурил тэжээл Булган ХК (GTJ +14.96%), Газар Шим Үйлдвэр ХК (GAZR +8.32%), Улсын их дэлгүүр ХК (UID +5.50%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол УБ-БҮК ХК (BUK -13.51%), Эрдэнэс сольюшинс ХК (AMT -9.20%), ЛэндМН ББСБ ХК (LEND -3.73%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 5,349 ширхэг нэгж эрх 1,268,776 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 2,000 ширхэг үнэт цаас 200,000,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 132 ширхэг бонд 13,198,440 төгрөгөөр

  • Багцын арилжаанд 48,135 ширхэг үнэт цаас 308,064,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • “Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 18,304,000 юань буюу 8,789,214,720 төгрөгөөр,

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 290,400 ам.доллар буюу 997,567,560 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 20 багц 128,000 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс 19,404,800 ам.доллар буюу 66,658,398,720 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 77,122,250,508 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 1.06% хувиар өсч, 36,843.93 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,190,217,117,728 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ