• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67477.21

( -76.23 -0.11% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67477.21 -76.23
MSE A Индекс 25120.28 -99.23
MSE B Индекс 15178.21 59.06

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

"ОМНИ АССЕТ" ХБҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2023-11-20 14:41:16

Санхүүгийн Зохицуулах Хорооны 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 552 тоот тогтоол болон "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А/271 тоот тушаалын дагуу бүртгэгдсэн “Омни ассет ТЗК” ХХК-ийн олон нийтэд санал болгон гаргаж буй нэг бүр нь 100,000 төгрөгийн үнэ бүхий 60,000 ширхэг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн /ажлын 5 хоног/ 10:00-17:00 цагийн хооронд Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулж хүлээн авахаар боллоо. 

“Омни ассет ТЗК” ХХК нь жилийн 19.6 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай энэхүү ХБҮЦ-ыг олон нийтэд санал болгож нийт 6 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна.

Захиалгын дүн санал болгож буй үнийн дүнд хүрч, захиалга 100 хувьд хүрсэн тохиолдолд анхдагч зах зээлийн арилжаа хаагдах нөхцөлтэй болно.

“Омни ассет ТЗК” ХХК-ийн ХБҮЦ-ыг олон нийтэд арилжаалах үйл ажиллагаанд үндсэн андеррайтераар “Апекс Капитал ҮЦК” ХХК ажиллаж байна.

Үнэт цаасны танилцуулгыг эндээс үзнэ үү. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ