• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48654.06

( 329.43 0.68% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48654.06 329.43
MSE A Индекс 17880.21 199.11
MSE B Индекс 14466.41 -90.73

Мэдээ мэдээлэл

НҮҮРСНИЙ АРИЛЖАА СЭРГЭЖ, БИРЖЭЭР 800 МЯНГАН ТОННЫГ БОРЛУУЛСАН, ДӨРӨВДҮГЭЭР САРД ОНЫ ЭХНИЙ 3 САРД АРИЛЖААЛСАН НҮҮРСНИЙ ХЭМЖЭЭГ ХОЁР ДАХИН НЭМЭГДҮҮЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА

2025-04-24 12:07:40

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөний www.ubn.mn сайтын сэтгүүлчид өгсөн Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбоотой асуудал болон нүүрсний арилжааны өнөөгийн нөхцөл байдлын талаарх ярилцлагын хэсгээс тоймлов.

САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН ИХ СУРГУУЛИЙН ОЮУТНУУД “САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛ” МЭДЛЭГ ТҮГЭЭХ ӨДӨРЛӨГТ ХАМРАГДЛАА

2025-04-23 18:09:46

Өдөрлөг 4, 5 дугаар саруудад “Сити” их сургууль, МУИС-ийн бизнесийн сургуулиудад үргэлжлэн, өдөрлөгт хамрагдсан сургуулийн оюутнууд Санхүүгийн зах зээлийн зохицуулагч байгууллагуудтай танилцах аялалд хамрагдсанаар өндөрлөх юм.

04-Р САРЫН 23-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-04-23 17:09:04

Энэ өдөр нийт 19,356,233,348 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 01-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-11-01 15:33:18

2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр энгийн арилжаагаар 46 хувьцаат компанийн 177,410,163 төгрөгийн үнийн дүн бүхий 509,458 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 16 компанийн хувьцааны ханш өсч, 19 компанийн хувьцааны ханш буурсан бол 11 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Тавилга ХК (TVL +14.97%), Оллоо ХК (OLL) +11.12%), Хөх ган ХК (HGN +9.20%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Монложистикс Холдинг ХК (MLG -14.61%), УБ-БҮК ХК (BUK -12.28%), Дархан хүнс ХК (DHU -7.93%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 16,026 ширхэг нэгж эрх 2,363,719 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 181 ширхэг бонд 17,760,000 төгрөгөөр,

  • Багцын арилжаанд 481,584 ширхэг үнэт цаас 496,031,520 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 19,200,000 юань буюу 9,045,888,000 төгрөгөөр,

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,000 тонн 65%-ийн агууламжтай төмрийн баяжмал 301,500 ам.доллар буюу   1,039,556,925 төгрөгөөр,

  • “Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 2 багц 6,800 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 527,000 ам.доллар буюу 1,817,069,650 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 12,596,079,977 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс -0.21% хувиар буурч, 36,110.07 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,165,200,983,214 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ