• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67477.21

( -76.23 -0.11% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67477.21 -76.23
MSE A Индекс 25120.28 -99.23
MSE B Индекс 15178.21 59.06

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

10-Р САРЫН 17-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-10-17 15:26:32

2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр энгийн арилжаагаар 47 хувьцаат компанийн 249,852,618 төгрөгийн үнийн дүн бүхий 1,278,250 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 21 компанийн хувьцааны ханш өсч, 19 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Глобал монголиа холдингс ХК (HML +15.00%), Женко тур бюро ХК (JTB +13.23%), Тандэм инвэст ББСБ ХК (VIK +12.94%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Айтүүлс ХК (IT -14.16%), Эрдэнэс сольюшинс ХК (AMT -6.84%), Увс чацаргана ХК (CHR -3.58%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 38,497 ширхэг нэгж эрх 8,752,393 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,400 ширхэг бонд 139,832,000 төгрөгөөр,

  • Багцын арилжаанд 87,490 ширхэг үнэт цаас 500,005,350 төгрөгөөр,

  • “Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 баяжуулсан коксжих нүүрс 17,152,000 юань буюу 8,099,002,880 төгрөгөөр,

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 2 багц 6000 тонн 65%-ийн агууламжтай төмрийн баяжмал 585,000 ам.доллар буюу 2,019,636,450 төгрөгөөр,

  • Монголросцветмет” ТӨҮГ-ын 17 багц 51,000 тонн 65%-ийн агууламжтай төмрийн баяжмал 4,743,000 ам.доллар буюу 16,374,590,910 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 27,391,672,601 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс +1.45% хувиар өсч, 35,181.01 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,291,429,804,779 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ