• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67477.21

( -76.23 -0.11% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67477.21 -76.23
MSE A Индекс 25120.28 -99.23
MSE B Индекс 15178.21 59.06

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

"CИМПЛ II БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2023-10-10 16:33:43

Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 459 дугаар тогтоол, "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А/182 тоот тушаалаар “Ашид капитал ББСБ” ХХК-ийн нийтэд санал болгон гаргаж буй “Симпл II бонд” өрийн хэрэгслийг бүртгэсэн.

Дараах нөхцөлтэй “Симпл II бонд” өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 17-ны өдрүүдэд /ажлын 5 хоног/ 10:00-17:00 цагийн хооронд Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулж хүлээн авахаар боллоо. 

Бондын нэр: “Симпл II бонд”

Бондын тоо ширхэг: 150,000 ширхэг

Бондын нэрлэсэн үнэ: 100,000 төгрөг

Бондын нийт үнийн дүн: 15,000,000,000 төгрөг

Бондын хүүгийн хувь хэмжээ: Жилийн 17.5%

Бондын хугацаа: 12 сар

Бондын хүү төлөгдөх хугацаа /давтамж/: Сар тутамд

Захиалга авах хугацаа: 2023.10.11 - 2023.10.17

“Симпл II бонд”-ын үндсэн андеррайтераар “Голомт капитал ҮЦК” ХХК, туслах андеррайтераар “Мандал Капитал Маркетс ҮЦК” ХХК ажиллаж байгаа бөгөөд татан төвлөрүүлэх үнийн дүн 100 хувь бүрдсэн тохиолдолд захиалгыг хаах нөхцөлтэй байна.

Үнэт цаасны танилцуулгыг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ