• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67477.21

( -76.23 -0.11% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67477.21 -76.23
MSE A Индекс 25120.28 -99.23
MSE B Индекс 15178.21 59.06

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ББСБ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ТҮР ЗОГСООЛОО

2026-10-29 09:39:51

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 155 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоолоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-10-29 09:36:56

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29 09:36:06

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Мэдээ мэдээлэл

09-Р САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-09-28 17:04:43

2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр энгийн арилжаагаар 43 хувьцаат компанийн 339,220,363 төгрөгийн үнийн дүн бүхий 1,001,744 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 22 компанийн хувьцааны ханш өсч, 15 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Багануур ХК (BAN +14.90%), УБ-БҮК ХК (BUK +14.78%), Оллоо ХК (OLL +14.44%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Хүннү менежмент ХК (HBZ -14.29%), Шарын гол ХК (SHG -8.09%), Мерекс  ХК (MRX -4.76%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 52,496 ширхэг нэгж эрх 29,502,812 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,002 ширхэг бонд  100,120,000 төгрөгөөр,

  • “Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 16,384,000 юань буюу 7,757,987,840 төгрөгөөр,

  • “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 20 багц 128,000 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс 20,505,600 ам.доллар буюу 70,959,013,632 төгрөгөөр, 25 багц 160,000 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс 25,632,000 ам.доллар буюу 88,698,767,040 төгрөгөөр,

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,000 тонн FE 65% төмрийн баяжмал 328,500 ам.доллар буюу 1,136,764,395 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 169,021,376,082 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.55% хувиар өсөж, 35,306.28 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,237,404,444,583 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Нүүрсний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Төмрийн баяжмалын арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ